Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг “Оны онцлох хүүхэд”-ийн шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөв.
“Оны онцлох хүүхэд”-үүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх гардууллаа.
2019 онд үндэсний болон олон улс, тив, дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдсөнөөс Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан “World Elite Karate Championships” тэмцээнээс алт медаль хүртэж, аваргаар тодорсон Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэмүн үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхдийн нэгээр тодорч “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.
2019 оны “Оны онцлох” хүүхдээр тодорсон Нямжавын Нэмүн нь "Орчлон" дунд сургуулийн 3б ангид суралцдаг бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард Бүх Японы аварга шалгаруулах 36 дахь удаагийн тэмцээнтэй хамтатган зохион байгуулсан Өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аварга болсон амжилтаа бататган дөрвөн жилд нэг удаа болдог “World Elite karate Championships” ДАШТ-ний долоон насны ангилалд аварга болж, бахархам амжилтыг гаргасан билээ.
Сонирхуулахад, “World Elite Karate Championships” дэлхийн шилдгүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс Улаанбаатар дожоны тамирчин 11 насны ангилалд оролцсон Орчлон сургуулийн сурагч, Улаанбаатар дожоны тамирчин Н.Нэгүн хүрэл медаль, 9 насны ангилалд оролцсон Улаанбаатар дожоны тамирчин О.Одбаяр хүрэл медаль хүртсэн юм.
Н.Нэмүн нь анх таван настайдаа Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийн төлөө тулаан хийж каратегийн ертөнцөд хөл тавьж байсан аж. Мөн “Улаанбаатар Карате-2017” тэмцээний аварга, тус тэмцээнээс хоёр удаа мөнгөн медалийн эзэн болж байсан бөгөөд улсын хошой аварга тамирчин хүү юм.
Түүний амжилтын хуудсыг сөхвөл,
Эх сурвалж: Zasag.mn
Сэтгэгдэл ( 0 )