ШУУРХАЙ: Ж.Чинбүрэнд ГАВЬЯАТ ЭМЧ цол олголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 29

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ажил үйлсдээ амжилт гаргасан эрхмүүдэд гавьяат бол олгож байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэнд хүний гавьяат эмч цол олголоо.

Ж.Чинбүрэн нь элэгний мэс заслын чиглэлээр дэлхийд тэргүүлдэг эмч бөгөөд Монгол Улсдаа элэг шилжүүлэн суулга хагалгааг нэвтрүүлж, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Түүний хөдөлмөрийг Монголын төр үнэлж, цаашдын  Монгол Улсыг хавдрын өвчлөлгүй болгох үйлсэд нь амжилт хүсэв. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ичиж амьдар(202.9.46.35) 2019 оны 12 сарын 29

за бүр дэлхийд тэргүүлэх гэчижээ солиорно биз

1  |  1
Зочин(202.126.88.146) 2019 оны 12 сарын 29

Чинбүрэн эмчдээ баяр хүргье.Ард түмнийхөө төлөө сэтгэлтэй алтан гартай эмч шүү.Эрүүл энх ажлын өндөр амжилт хүсье.

0  |  1
Чинбүрэн эмчдээ баяр(66.181.161.23) 2019 оны 12 сарын 29

Мундаг сайн эмч баяр хүргэе гэхдээ эоэг шилжүүлхийг чинь нэгдүгээр эмнэлэг аль арван жилийн өмнөөс хийгээд 100 орчим хүнд хийцэн шүү дээ сэтгүүлчидээ нэгийг магтах гээ бусдын битий орхилдоо

3  |  0
Top