Kiss хамтлаг Японы Шинэ жилийн концертод оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 30

Жил бүрийн 12 дугаар сарын 31-нд Японы NHK телевиз “NHK Kohaku Uta Gassen” концерт зохион байгуулдаг. Энэ жил 70 дахь удаагаа явагдах тус тоглолтод Америкийн алдарт Kiss хамтлаг, Японы домогт X Japan хамтлагийн хөгжимчин Ёшикитэй хамтран оролцохоор болжээ. “YOSHIKISS” гэж тэд өөрсдийгөө нэрлээд байгаа. Харин ямар дуугаар бэлэг барих нь тодорхойгүй байна.

Kiss хамтлаг дэлхий тойрсон аялан тоглолтынхоо хүрээнд Японд ирээд байгаа.

Хэвлэлийн хурал дээр Ёшики “Kiss бол надад маш их нөлөө үзүүлсэн хамтлаг. Энэ хамтлагийн дуу эцгийгээ алдаад байх хүнд үед надад эрч хүч өгч байлаа” гэж ярьсан бол Жин Симмонс “Ёшики бол Японд домог болсон хүн. Тэр төгөлдөр хуур, бөмбөр тун сайн эзэмшсэнээс гадна хүн чанар, сэтгэл нь гайхамшигтай” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top