Х.Баттулга: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх болсныг ахмадууддаа дуулгая

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 31
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ жилийн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа!

Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе.

Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ.

Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд “2019 он Эрс шинэчлэл”-ийн жил байх болно хэмээн нийт Монголчууддаа хандан уриалж байсныг та бүхэн маань тодхон санаж байгаа.

Эрс шинэчлэлийн, шударга ёсны энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө улс орны язгуур эрх ашгийг, улс төрийн явцуу сонирхлоос өндөрт тавьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын Дарга, Монгол Улсын Ерөнхий сайд бид нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

30 жилийн нийгмийн шилжилтээс үүдэлтэй ороо бусгаа цаг хугацааг 365 хоногт бүтэн цэгцлэх боломжгүй ч, 2019 он эрс шинэчлэлийн, Монгол Улсын шинэ цагийн сэргэн мандлын суурийг тавьсан түүхэн он байлаа.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өсч, эдийн засаг тогтворжиж эхэллээ.

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт соёрхон батлагдлаа. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулан бэхжүүлж, Монголын ард түмэн баялагтаа эзэн байх зорилт тодорхойлогдож, хөгжлийн бодлого, төр засаг тогтвортой байх суурийг тавьж, хариуцлагатай засаглалын хяналт тэнцвэр  хангагдана гэдэгт миний бие итгэж байна.

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай төр засгийн шийдвэр ч гарлаа. Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь төрийн өмчид шилжүүлснээр түүхэндээ анх удаа улсын болон орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг төвлөрүүллээ.

“Тавантолгой” хувьцаат компанийг улсын мэдэлд үлдээж чадлаа. Мөн хамгийн ашигтай үндэсний компани болон хөгжиж, олон жил дуншин яригдсан төмөр замын ажил эрчимжиж, эдийн засгийн бодлогод эргэлт авчирлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Монголчууд бид өөрсдөө хийж, бүтээж чадна гэсэн үндэснийхээ ухамсрыг дахин сэргээж чадлаа.

Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарлаа. Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалт, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж эхлэлээ.

Улаанбаатарын утаа багасаж, улс төр, бизнесийн бүлэглэл, хууль хяналтын байгууллага, шүүх засаглалд олон жил ноёрхсон өтгөн манан сарьнаж, шударга ёсны салхи сэвэлзэж, иргэдийн хүчтэй хяналт бүхий иргэний нийгэм идэвхжиж эхлэлээ.

2020 он ардчилсан тогтолцооныхоо 30 жилийн алдаа оноогоо бүх нийтээрээ дүгнэж, 30 жилийн алсын хараа, урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, эхлүүлсэн ажлаа эрчимжүүлсэн, их бүтээн байгуулалтын жил байх болно.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

Төр засаг, тогтвортой

Түмэн олон амгалан байх болтугай.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.
 

Сэтгэгдэл ( 68 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.229.121.188) 2020 оны 01 сарын 04

сѳрѳг сэтгэгдэл бичиж бгаа хүмүүс сѳрѳг намын хар PR чингууд л бгаа шүү дээ амласандаа хүрдэг ерѳнхийлѳгчѳѳ дэмжиж бнаа

0  |  0
зочин(103.229.121.188) 2020 оны 01 сарын 04

үнэн үнэн залуу нас хѳдѳлмѳрлѳх чадвараа бүрэн дүүрэн ашиглаж ѳѳр ѳѳрийн оноогдсон хѳдѳлмѳрѳѳ шантралгүй гоншигонолгзй тѳгс хийж гавъяаны амралтаа авсан хүмүүсээ түрүүлж харж үзэж байгаа нь зѳв шүү зѳв ажилгүй юмнууд л атаархаж бгаа шүү дээ\n

0  |  0
зочин (103.229.121.188) 2020 оны 01 сарын 04

зѳвѳѳ зѳв эхнээс нь иргэдээ ѳр зээлээс нь салгаж байгаа нь сайшаалтай хэрэг хангалттай хүрэлцээтэй байсан бол хэн зээл авч ѳрийн дарамтанд амьдрахыг хүсэхийн улсад хийх ёстойгоо хийсэн хүмүүст атаархаад яахав

0  |  0
Зохиолч Лувсангийн П(192.82.76.101) 2020 оны 01 сарын 04

Тэтгэвэрийн зээлийн өршөөл үзүүлж бололгүй яах вэ. Харин зээл аваагүй ахмадуудыг урамшуулах арга бодож олж хэрэгжүүлж болох л юм. Ерөнхийлөгч хууль санаачилж Их хурал баталж шийдвэр гаргана биз.

0  |  0
Баттулгаа боль доо(117.111.12.135) 2020 оны 01 сарын 04

Улсын ерөнхийлөгч байх түвшний хүн биш юм байна даа өөрөө

0  |  1
Нандинсувд(117.111.12.135) 2020 оны 01 сарын 04

Чамд санал өгсөндөө харамсаж байна. Хөгийн гөлөг. Новшийн гөлөг. Үхвэл таарна. Зээл тэглэнэ ч гэх шиг. Мэдрэл муутай юу өөрөө. Ингэж мэдрэлтэй юм яриж байхаар хэдэн цэцэрлэг баричих хө. Чамайг дараагийн удаа сонгогдохгүй байх тал дээр анхаарал хандуулнаа

0  |  2
Хөгийн новш вэ(117.111.12.135) 2020 оны 01 сарын 04

Зээл тэглээд хэний ч амьдрал сайжрахгүй. Намайг ингэж хэлсэн гээд шоронд хохирч. Муу новшнууд үхэж далд ороосой

0  |  1
Нандинсувд(117.111.12.135) 2020 оны 01 сарын 04

Овоо юм байх гэсэн чинь жүжигчин байжээ. Ингэжаахаар хэдэн цэцэрлэг барих байсан юм. Мэдрэл муутай новш вэ.

0  |  1
зочин(202.9.46.102) 2020 оны 01 сарын 05

НОЁН СОЛИОТ

1  |  1
Enh(202.126.88.152) 2020 оны 01 сарын 04

Goyo goyo. Tsumuuruu zeel avcgaaya. Tegeed tuluhuu bolyo.

0  |  1
иргэн(43.242.242.59) 2020 оны 01 сарын 04

Ингэж хүмүүсийн тархи угаахаа зогсоо. Бонд босгож эргэлтэнд оруулна гэх юм. Бонд чинь өр, зээл юм байгаа биз дээ. Эргэлтэнд оруулж ашгаас нь зээл тэглэх гээд байгаа юм бол бүх иргэдэд адил тэгш хүртээх ёстой. Одоо ингэж бэлэнчлэх, зарим нэг нь ийм аргаар завших үйлдлийг дэвэргэхгүй байвал хэн хэндээ, улс оронд ч хэрэгтэй.

1  |  1
mn(202.131.243.186) 2020 оны 01 сарын 04

ХАРИУЦЛАГАГҮЙ МУЛГУУ ХҮН ЮМ

1  |  1
Зочин(202.9.40.184) 2020 оны 01 сарын 04

ene odoo barij bgaa jooxon ymandaa xalchina gej baimaargvi ymaa

2  |  1
zochin(58.109.161.167) 2020 оны 01 сарын 04

shougaa zogsooj ediin zasgaa bodmoor yum tuunii orond tetgevriig ni njem l dee

1  |  1
хадаа(192.82.77.131) 2020 оны 01 сарын 04

Зээл тэглэх гэхээсээ ахмадуудад нэг удаа адилхан хэмжээгээр тэтгэмж огчих. Тэрнээсээ зээлтэй эь зээлээ төлөг, зээлгүй нь цагаан сардаа хэрэглэг ккк

0  |  1
Зочин(66.181.177.49) 2020 оны 01 сарын 04

Тэтгэврээ сарын 600 аас сая төгрөг болгох хэрэгтэй твл зээл авч өрөнд. Орох тэнэг хүн хорвоод байхгүй шүү

0  |  1
Зочин (192.82.76.101) 2020 оны 01 сарын 04

Тэтгэвэрийн зээл аваад хоосон хонож байгаад төлчихсөн нь хохирох болж байгаа нь үнэн л дээ. Сайн шалгавал ийм шийдвэр гарахыг урьдчилан мэдэж байсан дарга нарын хамааралтай хүмүүс шаламгайлан баахан зээл авчихсан ч байж магадгүй шүү, таминь ээ.

1  |  1
Зочин (192.82.76.101) 2020 оны 01 сарын 03

Тэтгэвэрийн санд байдаг мөнгө бол төрийн мөнгө биш, хүмүүс ажил хийж байхдаа төлсөн даатгалын шимтгэлийн мөнгө юм. Энэ мөнгийг төр авах, захиран зарцуулахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл 15 жилийн өмнөөс засгийн газар 14 их наяд төгрөгийг авчихаад одоо хүртэл эргүүлж өгөхгүй, тэтгэвэр авагчаас нууж байна. Бүр давраад зарим албан тушаалтан даатгалын сангаас нэн их мөнгө булхайцсан мэдээ ч гарч байна.Хэрэв энэ их мөнгөгийг тэтгэвэрийн санд эргүүлээд өгчихвөл тэтгэвэрийг боломжийн хэмжээгээр нэмэх боломжтой.

1  |  0
иргэн(43.242.242.59) 2020 оны 01 сарын 04

Манай 2 ээж насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, тэгээд хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Тэглээ гээд хэзээ ч тэтгэврийн зээл авч байгаагүй. Наад тэтгэврийн зээлийг чинь ажил хийдэггүй, архичин, арчаагүй юмнууд хөгшидын нэрээр авдаг. Ийм утгагүй попорсон юм ярьж хүмүүсийг төөрөгдүүлэхээ зогсоовол таарна. Ерөнхийлөгч хүн байж ийм хариуцлагагүй юм ярих гэж дээ.

3  |  1
1(202.21.109.37) 2020 оны 01 сарын 04

shougaa bolio gantshan chi medeed ogchdog um bish ard tymneesee asuugaad jigdhen ogvol og doo dyy hyy

1  |  1
zochin(202.126.88.174) 2020 оны 01 сарын 02

Unuudur zeeliig n tegellee margaash dahiad l zeel avna naadyul chini harin zeelees zeeliin hoorond bolgood surchihsan hrsrg n bas l gvriine ene byryy shiidver rsergvvtsej bna

0  |  0
Татвар төлөгч(202.131.231.230) 2020 оны 01 сарын 02

Миний 2 нарны хооронд ажиллаж олсон мөнгөнөөс хүчээр авч байгаа татвараас арчаагүй хүүхдүүдийнхээ архи, хүүхэн, машинд зарцуулахаар авсан зээлийг төлөх сонирхол алга аа.Салхитын орд чинь бүх ард түмний хөрөнгө биздээ. Эсвэл зээлтэй хөгшдийнх юм уу. Сонгуулийн шоу хийх гэж байгаа бол өөрийнхөө хөрөнгөөр хийж үз.

0  |  1
123(192.82.68.73) 2020 оны 01 сарын 02

Зүгээр шоу шүү дээ. Ерөнхийлөгч мэдэгдэлдээ ”Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах...” гэсэн байгаа биз дээ. Тэр орд нь хэзээ эргэлтэд орох юм байгаа юм. Ороод хэзээ ашгаа өгөх юм. Ашиг нь хэдэн төгрөг байх юм. ...Гээд олон асуудал байна. 1072 хувьцааны асуудал шийдвэрлэгдээгүй байхад энэ ч ёстой нөгөө”Лөөлөө” гэдэг нь байлгүй дээ. Саяхан л ЗГ НД -ын мөнгө хүрэлцэхгүй тэтгэвэр, тэтгэмж тавьж чадахгүйд хүрнэ гээд байсан биз дээ. Энэ зүгээр Х.Баттулгын шоу. Дараа нь ”Би өр тэглэх гэсэн чинь ЗГ боломжгүй гээд шийдээгүй миний буруу биш гээд бултах арга. Чухам үнэнийг сайн бодоорой

0  |  1
1072 ХУВЬЦАА(103.9.90.98) 2020 оны 01 сарын 02

1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЦАГААН САРААС ӨМНӨ ОЛГОХЫГ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ШААРДАЖ БАЙНА

0  |  1
ТЭТГЭВЭР(103.9.90.98) 2020 оны 01 сарын 02

ЦАГААН САРААС ӨМНӨ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХИЙГ АХМАДУУД ХҮСЧ БАЙНА

0  |  0
1072(103.9.90.98) 2020 оны 01 сарын 02

ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙН 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ЯАРАЛТАЙ ӨГӨӨЧ ЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ . НОГДОЛ АШИГ НЭГ ХҮНД 400.000 ТӨГРӨГ ОНОГДОХООР БАЙГАА ГЭЖ ЭДИЙН ЗАСАГЧИД ТООЦОО ГАРГАСАН БАЙГАА. ЭТТ АШИГТАЙ АЖИЛЛАХААР ТАРААНА ГЭСЭН. ЭТТ 1 ИХ ХНАЯД АШИГТАЙ АЖИЛЛАСАН БАЙГАА. 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 1072 Ш ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ЦАГААН САРААС ӨМНӨ АВАХЫГ ШААРДАЖ НЭХЭЖ БАЙНА. ЭНЭ ХУГАЦААНД ӨГӨХГҮЙ БОЛ 2.5 САЯ ИРГЭН ЖАГСАНА

0  |  1
ӨА(103.9.90.98) 2020 оны 01 сарын 02

ОФШОРТ БАЙГАА МӨНГӨӨС ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
АХМАД НАСТАН(103.9.90.98) 2020 оны 01 сарын 02

ЦАГААН САРААС ӨМНӨ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЖ ӨГӨӨРЭЙ

0  |  0
зочин(64.119.26.159) 2020 оны 01 сарын 02

Тэтгэвэрийн зээлийн ихэнхийг ажилгүй залхуу хүүхдүүд нь авч үрдэг шүү дээ. Иймд тэр Салхитын мөнгөний ордоос олох ашгаараа улсынхаа өрийг төлсөн дээр

2  |  0
zochin(124.158.107.106) 2020 оны 01 сарын 02

bagsn narin zeelig teglexeed og

0  |  0
зочин(122.201.26.172) 2020 оны 01 сарын 02

Сонсоход сайхан л байна. Гэхдээ өртэй нь хожиж, өргүй бор зүрхээрээ тэтгэвэр дотроо амьдардаг олон ахмадууд хохирох нь. Бас эцэг эхээрээ тэжээлгэж хамаг тэтгэвэрийг нь хумсалдаг хөгшин хүүхдүүдтэй нь архины мөнгөө маний төлсөн татвараар төлөөд л /ийм хогийн гарууд тэтгэвэр хумслагчид зээлийн олонхи шүү/ юу болоод байна даа.

3  |  0
Зочин(64.119.19.140) 2020 оны 01 сарын 03

Попролын балайрал

2  |  1
Татвар төлөгч иргэн(202.131.242.254) 2020 оны 01 сарын 02

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн гаргасан шийдвэрээ цаасаар нь нэг харуулаач хө,

2  |  0
ы(43.228.131.45) 2020 оны 01 сарын 02

”Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна...” энэ Салхитын орд эдийн засгийн эргэлтэд орохгүй бол зээл тэглэгдэхгүй ээ гэсэн үг үү?

1  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.89.239) 2020 оны 01 сарын 03

Зээл авахгүй боломжтой байсан нь битгий барьцаж тэнэгт.

0  |  4
Zochin(202.55.188.91) 2020 оны 01 сарын 02

Zeel avahgui gj 5 tsaasaa gamtai zartsuulsan n buruuddag yumu. Tegvel zeelgui humuust belen mungu helbereer olgo

2  |  0
би(66.181.183.35) 2020 оны 01 сарын 02

би 504000 төгрөгийн тэтгэвэр авдаг.Улсад 30 жил ажилсан.Эдийн засагч,хэлтэс тасгийн даргын ажил хийж байсан. НДШ ийг 30 жил хангалттай төлсан. Яагаад миний тэтгэвэр нэмэгддэгүй юм Хүрэлсүхээ. Надтай адил олон ахмад нүдэндээ нулимстай бна.Учир нь төр засгаараа ялгаварлуулсандаа...\n

2  |  1
бухимдагч(66.181.183.35) 2020 оны 01 сарын 02

Одоо ажиллаж байгаа нэг ч хүн НДШ төлөхөө больчих.Та нар ахмад болсон үед төлсөн НДШ чинь хэрэг болохгүй юм бна.

1  |  0
зочин(66.181.183.35) 2020 оны 01 сарын 01

Малнуудаа ахмадын тэтгэвэрийг ажилсан жил,төлсөнНДШ ийн хэмжээгээр тогтоодогоо больчих.

0  |  0
haha(182.160.39.136) 2020 оны 01 сарын 02

TETGEVEREE NEM, ESVEL UNUUDRUUS 1 SARIIN DOTOR BUH HUGSHIDUD ZEEL UG, TEGEED TEGLE, SHUDARGA BUS UMAA BOLI, AVSAN N HOJIJ, ABAAGUI N HOHIROHUU , YADAG MAL BE

2  |  1
Өвгөн(103.229.121.191) 2020 оны 01 сарын 01

Хулгайч тэтгэврийн худалчдыг харж үзэж байгаа юм уу

0  |  0
зочин (202.126.89.42) 2020 оны 01 сарын 02

Зээлгуй нь бидний буруу юу

2  |  0
зочин(202.126.89.42) 2020 оны 01 сарын 01

Зээлгуй ахмадууд цуухун байгаа эдгээр ахмадуудийн тэтгэврийг нэмэх хэрэгтэй тэр 50000 ийн нэмэгдэлд ч орсонгуй арай дэндэнээ

0  |  0
zochin(66.181.179.252) 2020 оны 01 сарын 01

zeel teglesen humuusiig burhan urshoog

0  |  0
иргэн(192.82.75.74) 2020 оны 01 сарын 01

Өнөөдөр бол бүх зээлээ авчихсан л байна. Асуусан хүн бүр л тэгэж байна

0  |  0
би(64.119.21.44) 2020 оны 01 сарын 01

ЭНэ гурав нэг их сүрхий юм хийчихээд сонгуулийн шоу болгож байгаа юм байхдаа.Зарим өвгөд эмэгдийн хойт эцэг аятай

1  |  0
би(64.119.21.44) 2020 оны 01 сарын 02

ЭНэ гурав нэг их сүрхий юм хийчихээд сонгуулийн шоу болгож байгаа юм байхдаа.Зарим өвгөд эмэгдийн хойт эцэг аятай

0  |  1
зочин(64.119.21.44) 2020 оны 01 сарын 02

Тэтгэвэр авдаг хичнээн ахмад түүнээс хэд нь тэтгэврийн зээлтэй вэ.Ттэгэврийн 10 хүний 3 нь л хожих юм биздээ.Ямарч бодлогогүй алхам.Энэ балайг дахиж сонгохгүй байхыг уриалж байна.ТАЗ гэж юу ч ойлгодоггүй амтаны сүгүүд байдаг бололтой

2  |  1
зочин(64.119.21.44) 2020 оны 01 сарын 02

Тэтгэвэр авдаг хичнээн ахмад түүнээс хэд нь тэтгэврийн зээлтэй вэ.Ттэгэврийн 10 хүний 3 нь л хожих юм биздээ.Ямарч бодлогогүй алхам.Энэ балайг дахиж сонгохгүй байхыг уриалж байна.ТАЗ гэж юу ч ойлгодоггүй амтаны сүгүүд байдаг бололтой

1  |  1
иргэн(66.181.178.77) 2020 оны 01 сарын 01

би тэтгэврийн ихээхэн зээлтэй гэвч үүнийг улсаар төлүүлэх сонирхол алга байна.зээл тэглэх энэ их мөнгөөрөө цэцэрлэг сургууль барих ч юм уу нэг үгүй ядаж хэдэн орон сууц бариад өндөр настангуудаа түрээсээр оруулсан нь илүү дээр шүү.

1  |  0
ahmaf(203.91.115.55) 2020 оны 01 сарын 02

zeel avah heregtei baijdee.Huuhduudee urund oruulaad yahav gej bodson buruu bollooodoo.

3  |  0
ahmaf(203.91.115.55) 2020 оны 01 сарын 01

zeel avah heregtei baijdee.Huuhduudee urund oruulaad yahav gej bodson buruu bollooodoo.

0  |  0
zzz(203.91.115.55) 2020 оны 01 сарын 01

zeel ni tulugduud bolj l bna.zrelgui ahmaduud yah ve,

0  |  0
zochin(64.119.19.15) 2020 оны 01 сарын 01

uiddag Iin muu yadgiin ene heseg buleg humuus. teneg yumand itgej suuhaar garch ajil hiigeech.

0  |  0
зочин(202.126.89.42) 2020 оны 01 сарын 02

Би зээлгуй бас нэмэгдэлд ч орсонгуй гомдолтой бна алагчилж узехээ болио

2  |  1
Зочин(202.9.46.33) 2020 оны 01 сарын 01

Авсан бол өгөх л ёстой шүү дээ. Энд баярлах хүн цөөхөн байх. Ахмадуудын тэтгэврийг яагаад нэмэхгүй үлдээчих вэ? Нөгөө ахмадын холбоо байхгүй болчихсон уу? Өвөл жагсаж чадахгүй гуж бодсон юм уу? МАН -г яасан ч гаргахгүй.

0  |  0
Хүдэрээ Хүүк(66.181.186.117) 2020 оны 01 сарын 01

Зээлээ төлсөн нь яах юм бэ? Төлсөнийг нь буцааж өгөх үү нэртэйгээр нь тэтгэвэрээ нэмээч ерөнхийлөгчөө

1  |  1
Зочин(202.9.40.47) 2020 оны 01 сарын 01

Энэ ч яахав тэглэнэ л биз. АТГ-ын шалгаад шүүх прокурорт шийдвэрлүүлэхээр өгсөн гэж яригддаг нөгөө хүргэн дэнзэн,банкны золжаргал гэх мэт хэргүүдээ шийдчихвэлч хятадын Ши-тэй зүйрлэж үзэхээс,ярихаас ч яахав. Үнэн шудрага эсэх нь энэ мэтээс л харагдана даа. Гэтэл тэр золжаргалыг хараарай надыг яаж ч чадахгүй гэсэн шүү телевизээр гарч ард түмнээ дорормжлоод л....

2  |  0
Бор(66.181.177.59) 2020 оны 01 сарын 03

Авсан бол буцааж төлөх ёстой. ингэх нь маш буруу мессеж нийгэмд өгч бна.

2  |  1
Secret(202.126.89.103) 2020 оны 01 сарын 01

Iim t1 utgaggui yum hiihee bolimoor yumaa henii munguur tegleh gj bgaan hen negnii avch idsen mungiig yagaad tatvar tulugch ajilchin angi tuluh estoi ve? Ene uls chin buyanii baiguullaga bish bugd uur uuriin hudulmurluj olson munguuruu amidarch bgaa hudlaa uuriinhuu mungunuus avaad teglej chadahgui bj odoo id ajillaj bgaa humuusii n tulj bgaa tatvaraas hulgai hiij bn.

2  |  1
Иргэн (66.181.177.147) 2020 оны 01 сарын 02

Үнэн юм уу ? Сая банкнаас мессэж ирсэн тэглэгдээгүй л байна даа. Аль эсвэл ахмадуудыг бас л алаг үзчихсэн үү ???

1  |  2
zochin(122.201.24.65) 2020 оны 01 сарын 01

ESH MONGOLCHUUD MINI YASAN CH PESYMIST , DAWRUU , KHOGIIN BOLCHIKHSON YUM BE DEE , TUR ZASAG SAYKHAN ARGA KHEMJEE AWCH L BAYNA , TETGEWERIIN ZEEL AWAAGUY BAYSNUUD NI YAKH WE CH GEKH SHIG , BUU MAL , UKHER ZAN GARGAACH , SHAARDLAGA BOLOOD ZEEL AWSAN KHUMUUST IKH DEM BOLJ BAYGAA YUM BISHUU.

3  |  1
Бат(202.9.47.18) 2020 оны 01 сарын 01

Энэ удаа олон сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг үүний оронд шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төрийн механизм нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

2  |  0
Zochin(103.10.22.91) 2020 оны 01 сарын 01

Turiin 3 undurlug negdej chadjee bayr hurgie. Hurelsuh ene 3g hamtad ni dahiad neg 4 jil zutguuleed hartsgaaya. 20 one MANd uguud chadahgui bol bur archij yavtsgaaya. Hurelsuhiig ES bailgahiin tuld shu

2  |  1
Зочин(66.181.177.211) 2020 оны 01 сарын 01

Зээл авмаар байвч ингэсгээд болгоё доо гээд хичээдэг монгол сэтгэлгээгээр аваагүй ахмадуудыг нь наад сэтгэлгээ чинь хоцрогдсоон гэж бгааа юм биз дээ. Нөгөө талаар Ерөнхийлөнч гуай өр тэглэнэ гэсэн амлөлтаа биелүүлчихэж бгаа юм биз дээ. Жижиг тугаоын бэлчээрээс илүү холыг харах тэнхээгүй ч амьтан бол доо.!

3  |  2
Gg(64.119.27.42) 2020 оны 01 сарын 01

Bayarlalaa. Ahmad buurluud maani hulgan jilee setgel duuren ugtah bolomjiig olgoj ugsund mash ih bayarlaj bga bha. Hurai hurai hurai

6  |  2
4038(139.5.218.17) 2020 оны 01 сарын 01

Бүтэхгүй ээ. Эд нар өөрсдөө хулгайлна, сонгуульд очко авах гэж гадны зээлээр элдэв халамж зохионо...

4  |  1
Gana(64.119.16.108) 2020 оны 01 сарын 01

Ishhh chaavaas, zeel avahguig hicheej baigaa hugshid tegvel hen baih uu?

3  |  1
Top