У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруйдаа сахилга бат дэг журам тогтооно гэж байв. Үүний үр дүнд 2019 онд томоохон төрийн өмчит улсын үйлдвэрийн газрууд түүхэндээ хамгийн өндөр үр ашигтай ажилласан байна.
Үүнд:
1. Эрдэнэт үйлдвэр 2016 онд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан бол энэ жил түүхэн дээд амжилт тогтоож 936 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн Эрдэнэт үйлдвэр энэ жилийн тендер, худалдан авалтаасаа анх удаа 54 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Сануулахад 2019 оны 3 сарын 21-нд Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон өөрчлөгдөж онц дэглэм тогтоон 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон юм. Засгийн газар сүүлийн гучин жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, менежментийг хэлэлцэн нягт хамтарч ажилласан юм.
2. Эрдэнэс Тавантолгой ТӨҮГ мөн түүхэн дээд амжилт тогтоож 2019 онд 1 тэрбум ам долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монголдоо анхдагч боллоо. Тус компани 2010 оноос хойш Чалко компанид болон бусад компаниудад бүх өр төлбөр болох 680 сая ам долларын өрийг төлж дуусгаад байгаа юм. Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлж байсан юм.
3. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК компани олон улсын чиглэлд түүхэндээ хамгийн олон удаа хуваарьт нислэг үйлджээ. 2016 онд алдагдалтай ажиллаж байсан бол 2019 онд 484.3 тэрбумын орлоготой бөгөөд 30.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. 2019 онд олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нийт 2590 удаагийн аяллаар 18200 цагийн нислэг үйлдэж 785.000 зорчигч тээвэрлэжээ.
Эндээс харахад эдгээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүд урьд өмнө нь ч ингэж өндөр үр ашигтай ажиллах боломж байсаар байхад зориуд ашиггүй ажилласан болж харагдуулан хөрөнгө завшдаг байсан гэх хардлага төрж байна. 1990 оны өмч хувьчлалаар төрийн өмчийг үнэгүйдүүлж авахын тулд зориуд алдагдалтай ажилладаг тайлан гаргуулж, тэр ч бүү хэл өөрийнх нь кассанд байсан мөнгөөр өөрийг нь худалдаж авсан луйвар, булхай ихээр гарч байсан нь түүх болон үлджээ.
Сэтгэгдэл ( 8 )
Ungar ulsad elchin baisan Gandiig khR tamkhinii khergeer sain shudargaar shalgaarai.
Ungar ulsad elchin baisan Gandiig khR tamkhinii khergeer sain shudargaar shalgaarai.
Khurelsukh saidaa Mongolin ard tumeneeree daraagiin 30 jil demjij ajillana. Mongol tsergiin darga baisan khun ekh oron ard tumenee zurkh setgeleesee khairlaj chaddagiig jharuulj baina. Mongol ulsin mini erkhem said tand ard tumen chini bayr khurgej amjilt khusie!

30 жилийн луйврыг Хүрэлсүх
30 жилийн луйврыг Хүрэлсүх
30 жилийн луйврыг Хүрэлсүх зогсоож чадсан, цаашдаа ингэж ажиллах юм бол монгол улс манданаа!!!