Засгийн газар өнөөдөр /2020.01.06/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар нийслэл болон зарим аймгийн сурагчдын амралтын долоо хоногоор сунгах шийдвэрийг гаргасан юм. Учир нь, Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг 7-14 хоног сунгах хүсэлтийг холбогдох газарт нь хүргүүлсэн байдаг.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээс тодруулсан юм.
Тэрбээр "Манай яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд саналаа хүргүүлсэн. Сурагчдын амралтын сунгах санал хүргүүлсэн. Харин Засгийн газрын хуралдаанаар томуу, томуу төст өвчний явцыг танилцуулсан. Хотын даргын эрх мэдлийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарт эрхээ шилжүүлэх тушаал гарсан юм билээ. Өөрөөр хэлбэл, сурагчдын амралтыг хэрхэн яах шийдвэрийг гаргах эрхийг шилжүүлсэн. Үүнтэй холбоотой нийслэлийн сурагчдын амралтыг долоо хоног сунгах шийдвэрийг гаргаж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )