Хувинтай усанд живж нас барсан хүүхдийн хэрэгт ар гэрийнхнийг нь шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 07

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт бага насны хүүхэд хувинтай усанд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин суух хаягтай найман сартай эрэгтэй хүүхэд хувинтай усанд унаж, ил харагдах гэмтэл шархгүй амьсгал хураасан байжээ. Хүүхдийн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачийн уушги усаар дүүрч, амьсгал дутагдсанаас үүдэн нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна. Түүнчлэн хүүхдийн амь нас хохирсон энэхүү хэрэгт эцэг эх, асран хамгаалагчийг татан шалгаж эхэлсэн бөгөөд асран хамгаалагчийн хайхрамжгүй үйлдлээс үүдэн дээрх хэрэг гарсан болохыг тогтоожээ.

Иймд, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, эцэг эх асран хамгаалагчийн үүргээ биелүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг албаныхан анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.131.243.186) 2020 оны 01 сарын 08

хөөрхөн нялх үрээ яаж ингэж чадаж байнаа сэтгэл минь өвдчихлөө

0  |  0
Top