SOS: Бага насны эрэгтэй хүүхэд хүчирхийллийн золиос болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 22

Хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд үйлдэгдэх тохиолдол хамгийн их буюу 80 орчим хувийг эзлэх болсныг мэргэжлийн байгууллагын судалгаа, баримт, мэдээллүүд харуулдаг. Энэ нь ихэвчлэн гэр бүл салалт, архины хамааралтай эцэг эх, дахин гэрлэлт, хараа хяналт сул байдгаас үүдэлтэй байдаг аж.

Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвөөс 2012-2016 оны хороонд үйлдэгдсэн 18 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх 730 гэмт хэргийн материалд хийсэн суурь судалгаанаас харахад бэлгийн хүчирхийлэлд өртөж, хохирогч болсон хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдсэн байна.

Нийт хохирогч хүүхдийн 92.1 хувь эмэгтэй бол 3,9 хувь нь эрэгтэй хүүхдүүд байжээ. Хүчирхийлэгчдийн насны хувьд 19-35 насныхан дийлэнх буюу 58,4 хувийг эзэлж байсан бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, өмнө нь гэр бүлдээ бие махбодь болон сэтгэл санааны дарамт учруулдаг байсан нь тогтоогдсон аж. Мөн дулааны улиралд, мөн сурагчдын амралтын үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо нэмэгддэг бөгөөд хохирогчдын 85.2 хувьд таньж мэддэг хүмүүс нь хүч хэрэглэдэг гэсэн судалгаа байна. 

Хамгийн сүүлд гэхэд хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-ний өдөр нийслэлийн нэгэн дүүрэгт бага насны эрэгтэй хүүхэд хүчирхийллийн золиос болжээ. Хүү долоон настай бөгөөд түүнийг хамаатны ах нь (37 настай) хүчирхийлжээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгахад, хүчирхийлэгч этгээд нь хэрэг хүлээх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдсон байна. 

Иргэдэд сэрэмжүүлэг болгох үүднээс энэхүү мэдээллийг эх сурвалжаар баталгаажуулсны үндсэн дээр нийтэлж байгаа бөгөөд хүүгийн эрхийг хүндэтгэн, бусад нэмэлт мэдээллийг бид хүргэхээс татгалзлаа. 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шүүхээс эцэслэн шийдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэргийн 80 хавтаст хэрэгт судалгаа хийж, дүгнэлт хийхэд ялын бодлогын хувьд бүгд өөр өөрөөр шийдэгдсэн байсныг энэ дашрамд сануулах нь зүйтэй байх. 

Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй байдаг. Төрөөс үнэ төлбөргүй өмгөөллөөр хангах ёстой ч тэдгээр өмгөөлөгчдийн ур чадвар муу, шүүх хуралдаандаа ирдэггүй зэрэг асуудал тулгарах нь бий. Хүчирхийлэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцож байхад хохирогч тал өмгөөлөгчгүй байх нь бий. Иймд холбогдох байгууллагууд стратегийн өмгөөлөл хийх 12 өмгөөлөгчтэй гэрээ байгуулан, хамтран ажиллаж эхэлжээ. Ингэснээр улсын хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн хэргийг шүүхээр нэг ижил ялын бодлогоор шийдвэрлүүлэхэд жишиг тогтоох боломжтой гэдгийг өнгөрөгч онд болсон “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.116.161) 2020 оны 07 сарын 30

2020 оны хавар бзд-ийн 13-р хорооллын нэгэн тоотод 16 цагын алдад 5 настай охиныг корона гарсан гээд гэрт нь 47 настай ачийнхаа охиныг харж байсан. Тэр эрэгтэй зүүдээ бодит байдал гээд андуурав уу. Сэтгэцийн өвчтэй хүн зүүдээ ялгахгүй. Дээрээс нь бэлгийн хүмүүжилд даруулага гэж зүйлийн дээр үед байсан.

0  |  0
Зочин(202.126.88.61) 2020 оны 04 сарын 24

Ийм балиар юмнуудаас болж энэ трансжeндeр, гомо энэ тэр болж бгаан ш дээ. Юун сэтгэц хомсдол энэ тэр гэж. Хүүхэд хүчиндээд бгаа хүнийг хэрэг хүлээх чадваргүй ч гэх шиг. Одоо охидууд гэлтгүй хөвгүүдээ бас анхаарч бх хэрэгтэй болж бна ш дээ. Муу новшнуудыг . хуулиа чантгатгамаар юмаа

1  |  0
Zochin(202.9.46.227) 2020 оны 04 сарын 24

Vhej baisan hvvrnvvdiig tsaazaar awah heregtei

2  |  0
Zochin(202.9.46.227) 2020 оны 04 сарын 24

Vhej baisan hvvrnvvdiig tsaazaar awah heregtei

1  |  0
Hetsuu ch yum daa(150.129.140.152) 2020 оны 04 сарын 28

Yag uneheer huchiirhelsen uu ugui yu gedgiig iim hurdan 19noos 22nii dotor shuud todorhoilchdog yumuu bas shuud ter huniig setgetsiin uvchtei biye hyanah chadvargui gedgiig yaj meddiin be emnelegees shuud iim hurdan dugnelt ni gardag uu?Uneheer harj handah hungui oyunii homsdoltoi hun iim uildel hiisen bval yah be?Uneheer gaj dontoi bish sanamsargui iim yum bolsoniig ni hudlaa devergesen bval yah be geh met iim hurdan hergiig hiisen meteer medeelj boldiimuu

0  |  2
Zochin(151.231.99.224) 2020 оны 04 сарын 24

Ene ih hurlii han ene huchi giin huuliig batlahgui bgaashdee ed oorsdoo huchindegchid bas tedniig haatsailj hamgaalagchid shuu

2  |  0
Зочин(66.181.161.102) 2020 оны 04 сарын 24

Хүчин хийж бж хэрэг хүлээх чадваргүй бна гж юу гсн үгийн.жаахан нялх амьтныг бузарлаж чадаж бна гдг чинь юуг л бол юуг хийнэ гсн үг\n.

2  |  0
Zochin(178.145.151.40) 2020 оны 04 сарын 28

Hereg huleeh chadwargui gedeg zaaltiig odoo bolih heregtei, hereg hiisen l bol setgetsiin uvchtei ch bsan yalig ni edluuleh heregtei

13  |  0
Зочин(66.181.161.59) 2020 оны 04 сарын 25

Авилгачин, бага насны хүүхэд хүчиндэгч, хүний амийг санаатайгаар бүрэлгэсэн этгээд, төрийн эрхийг хууль бусаар авах, дохыг бусдад санаатайгаар тараагч нарт цаазын ялыг сэргээн ашиглая.

8  |  1
Top