СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд резинэн чихэрт хахаж, нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Энэ сарын 7-ны өдөр Архангай аймагт ой найман сартай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ тухай дуудлага цагдаагийн газарт ирсний дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, Бодонт сумын иргэн А-гийн ой найман сартай хүүхэд резинэн чихэр идэж байгаад хахаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (112.72.6.26)  2025 оны 03 сарын 13

Архангай аймагт Бодонт гэж сум байхгүй ш дээ. үнэн худал нь мэдэгдэхгүй сонин эрэмдэг, зэрэмдэг мэдээлэл гэхэд бэрх юмнууд их байх болжээ дээ. \n

1  |  1
Top