“Сүү” компанид аммиак алдагдсан хэргийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт аммиак алдагдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт хуулийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Сүү” ХХК-ийн хөргүүрийн өрөөнд химийн бодис үнэртсэн гэх дуудлагыг дүүргийн онцгой байдлын хэлтэст ирүүлсэн байна.

Уг дуудлагын дагуу онцгой байдлын хэлтсийн хоёр алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч болон Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй баг хэргийн газарт ажиллажээ. Улмаар шаардлагатай хэмжилт, шалгалтыг явуулж, орчныг хоргүйжүүлэх арга хэмжээ авсан гэв.

Хэргийн газрын үзлэгийн үеэр цагдаагийн байгууллага 12 кадр зураг авч бэхжүүлэн, технологийн горим алдагдсан эсэхийг нягтлан шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top