Буриадын “Байкал-Daily” агентлагаас өнгөрсөн 2019 оны Буриадын шилдэг клипүүдийг тодруулжээ.
“Оперативник УФСИНа”
2019 оны хавар Буриадын Хорих газрын ажилтнуудын клип шуугиан тарьсан. Клипэнд дүрэмт хувцастай ажилтнууд хоригдлуудын гарыг мушгин, гав зүүж, толгой дээр нь алим тавиад сум харваж байгаа нь гарна. Буриадын Хүний эрхийн хорооноос энэ клипэнд гарч байгаа үйл явдлыг шалгаж үзэх хүсэлт хүртэл гаргаж байлаа.
IOWA хамтлаг “Маяки”
Байгаль нуурт зориулсан энэ клип экологийн талаар өгүүлнэ. “Ленфильм” студид зураг авалтаа хийхдээ тэд 80 кг хог худалдаж авсан байна.
Хаски “Седьмое октября”
В.Путиний төрсөн өдөрт зориулжээ.
Арюна Нимаева, “Эрбэд соохор”
“Эрбэд соохор” хэмээх буриад ардын дуунд хийсэн клип.
Сэсэг Аюшеева, “Улгын дуун”
Хүүдээ зориулсан бүүвэйн дуу.
Оюна Баирова, “Миний Тоонто”
“Байкал” театрын дуучин Оюна Баирова зураг авалтаа өөрийн төрсөн нутагт хийжээ.
Дулма Сунрапова, “Алтаргана”
“Алтаргана” ардын дууны клип.
Мэдэгма Доржиева , “Намуухан hүни”
Сонсогч, үзэгчдийг наяад оны үед аваачна.
Алдар Дугарон, Сарюна Бальжинимаева, “MEND AMAR”
Өвөр Монголын Хайларт зураг авалтаа хийжээ.
Uulzar, “Tonshit”
Олны анхаарлыг тун их татсан бүтээл.
Мунгэн хонхонууд, “Хатарай үдэшэ”
Уй гунигаа мартаж, бүжиглэхийг уриалсан дуу.
Сэтгэгдэл ( 3 )
quiero hablar contigo perriando
mi mujer me esta llamando
lol