Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусжээ.
Улмаар хэргийг хянуулахаар прокурорт шилжүүлээд байгаа ба хэргийг шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх мэдээллээ.
Тэрбээр “Энэ хэрэгт 580 хавтаст хэрэг нээн шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурортой хамтран шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, иргэдийн хохирлыг барагдуулах боломжгүй байсан бол Улсын Дээд шүүхэд санал хүргүүлж, тодорхой журамд өөрчлөлт оруулсан учраас хохирлыг нөхөн төлөх боломжтой болсон” гэсэн юм.
Уг хэрэгт, Казахстан улсын иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан ба тэрбээр мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан учир интерполын чиглэлд болон эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган шалгуулж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Дээрх хэргээс үүдэн 11.734 иргэн хохирсон бөгөөд одоогоор хэрэгтэй холбоотойгоор 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 5 )
Эрдэнэтийн тагнуулийн газрын ажилтан Чулуунбаатарын эхнэр гэх хүн Тухайн сүлжээний ашиг тустайг ярьж тайлбарлах, бүтээгдхүүний ашиг тусыг тайлбарлахаар итгэхээс Яахав ...ЦАЛИН авсан гэх хүмүүсийн үгэнд итгээд орсон хүмүүс зөндөө байгаа. Араасаа олон хүнийг элсүүлж 18000000 авсан хүмүүсээс шалгаж хохирол барагдуулахад нэмэрлэх хэрэгтэй. ТЭР Хураасан гээд байгаа мөнгө хохирол барагдуулахад хаана ч хүрэхгүй. Цалин авсан мөртлөө ХОХИРОГЧ гээд бас бүртгүүлсэн ч байна......\n
Эрдэнэтийн тагнуулын газрын ажилтны эхнэр гээд л ашигтай биенес танилцуулахаар итгэлгүй яахав дээ.... Эрдэнэтээс олон хүн хохирсон... Луйвар гэдгийг нь бараг мэдсээр байж араасаа олон хүнийг элсүүлж Цалин авсан Хүмүүсийг ч шалгаж хохирол барагдуулах хэрэгтэй\n
маратыг сулласан шүүгч бусад хүмүүсийг анхааралдаа ав.
Амар хялбар аргаар хөрөнгөө өсгөх гээд хохирчихдог инээдтэй ч юм да. Нэг муу хараал идсэн хасагт нөгөө хэдэн шуналууд нь хөрөнгөө тэвэрч очоод хулхидуулчих гэж
ymar argaar yaj hohirol baragduulah we