"Жи тайм"-ын Э.Оюунчимэг ДАВЖ ЗААЛДЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

“Жи тайм” сүлжээнд 11 мянган хүн элсэж, тэдгээр иргэд нийт 25 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд энэ хэргийг хуулийн байгууллагаас шалгаж байх хугацаанд тус сүлжээний үүсгэн байгуулагч М.Марат гэгч нь оргон зайлсан тул гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгийг эрүүгийн хэрэгт буруутган шүүсэн билээ.

Улмаар өнгөрөгч долоодугаар сард Э.Оюунчимэгт  холбогдох  хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Тэгвэл Э.Оюунчимэг нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, хоёр дахь шатны шүүхэд хандаад байгаа ба түүний давж заалдах хурлын тов гарсан байна. Уг хурал Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(139.5.218.234) 2020 оны 12 сарын 08

Humuusiig surun muljij bayajchihaad avah yalaa avaach bid munguu avmaar bn.\n\n

0  |  0
үнэгүй юм хавханд (192.82.72.16) 2020 оны 12 сарын 07

Даанч шунал нь дэндүү байсан даа.2015-2016 онд маш их хүнийг гишүүнээр элсүүлсэн дээ.Миний эргэн тойрон дахь хүмүүс гэр бүл найз нөхөд хэрүүл уруултай энэ цаг хугацааг өнгөрөөж явна даа.

1  |  0
Иргэн(66.181.181.148) 2020 оны 12 сарын 07

Маратыг зохион байгуулж оргуулсан прокурорын ажилтнаа яах гэж байна.Хуулийнхан авилга аваад луйварчдыг гадагш явуулчихдаг.Жирийн иргэд ял авдаг.Ял эдэлж байсан Каплад Элбэгдорж хохирлыг нь ч барагдуулалгүй уучлал үзүүлээд явуулаа биз дээ.

1  |  0
Зочин(202.9.46.198) 2020 оны 12 сарын 07

С.Баяр, Баярцогт нарын авсан ялыг 2 дахин бууруулсан бол энэ хүнийхийг мөн 2.5 жил болгох ёстой. Адилхан луйварчдыг албан тушаалтан, харц ардаар ялгах ёсгүй.

0  |  0
Top