"Жи тайм"-ын хохирлын мөнгийг олгож эхэлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18



Хоёр жилийн хугацаанд 12,000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу уг хэргийн хохирогч нарт Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь 100900012405 дугаартай тусгай дансанд байршуулсан 7,089,588,699.37 төгрөгийг (Долоон тэрбум наян есөн сая таван зуун наян найман мянга зургаан зуун ерэн ес төгрөг гучин долоон мөнгө) хувь тэнцүүлэн олгох шийдвэрийг гаргасан юм. 

Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирогчдын мөнгийг олгож эхэлсэн ба дээрх хохирлын мөнгөө хүлээн аваагүй иргэд тус газарт иргэний үнэмлэхний хуулбар банкны дансны тодорхойлолтоо авчирж,  хохирлын мөнгөө авах боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(203.91.115.54) 2023 оны 05 сарын 03

Анх хэдэн онд биднийг залилсан билээ

0  |  0
С,цэндсүрэн (202.131.230.204) 2023 оны 04 сарын 20

Орон нутаг байгаа иргэд яаж авах вэ

0  |  0
Зочин(103.161.242.138) 2023 оны 04 сарын 19

Төрөөс биш компанийн дансанд байсан мөнгийг нь хувааж өгч байгааг зарим гарууд ойлгохгүй эргүү юм бичих юм.толгой зөвхөн малгай зориулагдаагүй гэдгийг ойлгодоггүй гарууд элдэв сэтгэгдэл бичих юун дуртай юм.

1  |  0
Ррр(66.181.161.172) 2023 оны 04 сарын 19

Zvgeer hay l daa p zda coinii hohirogdchidiin mungiig gargaj chadaagui bj G time maratiig tawij yawuulchaad odoo Mingolchuudiig dotor ni alaltsuulj baina shdee

2  |  1
Зочин(202.21.114.242) 2023 оны 04 сарын 20

Яаж бүртгүүлэх вэ

1  |  0
Top