Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шүүхүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхаарч, хариуцан ажилладаг байгууллага бол Шүүхийн ерөнхий зөвлөл.
Харин тус байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга гэгч нь удирдах арга барил болон зан харилцаан дээрээ анхаарахгүй бол хамт олондоо ширүүн ханддаг гэдэг нь хөндлөнгйн байгууллагын шалгалтаар тодорхой болсон байх юм. Тодруулбал, Хүний эрхийн үндэсний комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд шалгалт хийсэн байна. Энэ үеэр тус байгууллагын ажилчдаас ХЭҮК-т гаргасан өргөдөл гомдол болон бусад асуудлаар шалгасан аж.
Шалгалтын дүнд ХЭҮК-оос Шүүхийн ерөнхий зөвлөлд шаардлага хүргүүлсэн байна.
Шаардлагын нэг хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нь ялгаварлан гадуурхалт, шударга бус харилцаа нь биеийн хэлэмж, дууны өнгө аясаар илэрдэг. Ерөнхийдөө ууртай ширүүн харьцахад хэцүү хүн бөгөөд ажлыг арга барил нь дарамттай байдаг талаар дурьджээ.
Жолоочтойгоо зохисгүй харилцаж, загнадаг зэргээс үүдэн тус байгууллагын жолооч сүүлийн хугацаанд 3-4 удаа солигдсон бөгөөд ШЕЗ-ийн ажилчдын биед халдах, дэвтэр номоор толгой руу нь цохих үйлдэл гаргаж байсан аж. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил, үүрэг шаардан, буруутгадаг байна.
Түүнчлэн олон удаагийн давтамжтайгаар ажын байрны бэлгийн дарамт учруулж байгаа нь олон шалтгаантай бөгөөд гүйцэтгэх нарийн бичгийн дарга удирдах зөв арга барил эзэмшээгүйгээс болсон гэдэг нь ХЭҮК-оос Шүүхийн ерөнхий зөвлөлд хийсэн шалгалтын үеэр тодорхой болжээ. Тиймээс ХЭҮК-оос ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын удирдах арга барилд анхаарч хамт олны хурлаар авч хэлэлцэхийг шаардсан байх юм.
Тэгвэл ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга гэж хэн бэ?
Тэрээр Цагдаагийн байгууллагад мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Улмаар өмгөөлөгчөөр ажиллаж байгаад ЕТГ-т референтээр ажиллаж байсан нэгэн бөгөөд Ерөнхийлөгчийг сошиалд мийм хийсэн асуудлаар гомдол гаргаж ялсан байдаг. Гэвч намтарт нь ЕТГ-т ажиллаж байсан тухай дурьдаагүй байна. Үүний дараа тэрээр ШЕЗ-д томилогдсон гэх мэдээлэл бий. Тэрбээр ажлын байрны бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон. Харин уг хэргийн хохирогч бүсгүйг ажлаас нь гаргасан гэх мэдээлэл байгаа ба энэ хэрэг нь өдгөө шүүхийн шатанд явж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )