Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ

2 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 онд Төрийн аудитын байгууллагаас хийх “Аудитын сэдэв батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аудитын сэдвийг боловсруулахдаа улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн санхүү, төсвийн хөрөнгийн хяналтыг сайжруулах, энэ үйл ажиллагаанд гарах эрсдэлийг тодорхойлон түүнийг бууруулах, иргэд, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, аудитын үр дүнгээр иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор хэд хэдэн эх сурвалжаас ирүүлсэн санал, өөрсдийн цуглуулсан мэдээлэл зэргийг үндэслэн тодорхойлсон.  

2026 онд Төрийн аудитын байгууллага Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийнхээ дагуу хуулийн дагуу гүйцэтгэх 16, төрийн аудитын бодлогоор гүйцэтгэх 9, өмнөх оноос үргэлжлүүлэн он дамжин хэрэгжих 2, нийт 27 сэдэвт аудит хийх юм.

Доорх хүснэгтээс хуулийн дагуу болон бодлогоор гүйцэтгэх адитын сэдэвтэй танилцана уу. 

д/д

Хуулийн дагуу гүйцэтгэх аудитын сэдэв

1

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан

2

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл

3

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл

4

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл

5

Төсвийн төвлөрүүлэн захирагчдын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл

6

Төсвийн шууд захирагчдын 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл

7

Төсөл, хөтөлбөрүүдийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл

8

Засгийн газрын тусгай сангийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл

9

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн 2025 оны санхүүгийн тайлан

10

Дипломат төлөөлөгчийн газрын 2023, 2024, 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл

11

Улс төрийн намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлд нэгтгэн тайлагнах

12

Гүйцэтгэх ажиллагаанд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт

13

Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх

14

Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээгээр  олборлолтын үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалтад баталгаажуулалт хийх

15

Монгол Улсын 2027 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх

16

Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт


д/д

Бодлогоор  гүйцэтгэх аудитын сэдэв

1

Засгийн газраас aгaap, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2022-2025 онд хэрэгжүүлсэн apгa хэмжээний хэрэгжилт, үp дүн

2

Улаанбаатар хотын дулаан хангамжийн бэлэн байдал, хэрэглэгчдийг дулаанаар хангах, түгээх үйл ажиллагааны үр дүн

3

Уур амьсгалын олон улсын болон хоёр талт, Даян дэлхийн байгаль орчны сангуудын зарцуулалт, Монгол Улсын төлөөлөх эрх, үүрэг, шийдвэрийн хэрэгжилт

4

Төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга, байгууламжийн зураг төслийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үр дүн

5

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн нэгж хувьцаанд олгосон ногдол ашгийн  хуваарилалт,  хууль тогтоомжийн хэрэгжилт

6

Зээлийн хүүг бууруулах бодлого, стратегийн хэрэгжилт, үр дүн

7

Төрөөс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист тавьж буй  хяналт, түүний үр дүн

8

Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэл

9

“Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top