Болгарын ерөнхий сайд танхимтайгаа огцров

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Лхагва гарагт Болгар даяар эсэргүүцлийн цуглаан өрнөсний дараа Болгарын ерөнхий сайд Росен Желязков огцрохоор болжээ.

Лхагва гарагийн орой Софиа хотын төвд 50-100 мянган хүн цугларч, засгийн газраа огцрохыг шаардсан байна. Тэднийг ерөнхийлөгч Румен Радев дэмжиж, мөн огцрохыг шаардаж байв. Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентаар хэлэлцэхээр зэхэж байсан бөгөөд 20 хоногийн дараа тус улс Европын бүсэд нэгдэх юм.

Жагсагчид засгийн газраа авлигад буруутгаж байв. Ялангуяа Делян Пеевски болон ерөнхий сайд асан Бойко Борисов нар ард иргэдийн дургүйцлийг хүргэж байна. Пеевски нь авлигын хэрэгт сэжиглэгдэн, АНУ, Их Британийн хар жагсаалтад орсон бол ерөнхий сайд байхдаа Борисов авлигын эсрэг жагсаалын үр дүнд 2020 онд огцорч байсан бөгөөд түүнээс хойш тус улсад долоон удаагийн сонгууль болжээ.

Желязков “Бид засгийн азрын эсрэг жагсаж буй ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож байна. Залуус, хөгшид биднийг огцрохыг хүсэж байна. Иргэдийн эл энергийг дэмжих ёстой” гэж ард иргэддээ хандан хэлжээ.

Болгар улс нь Transparency International рейтингт төрийн албаны авлигын индексээр Европтоо сүүл мушгидаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top