Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ЦУОШГ-ын дарга М.Заяат, ХХААГ-ын дарга Ч.Мөнххүрэл нарын хамт Завханмандал сумын Багахайрханы отрын бүс нутагт ажиллав.
Тэд отрын бүс нутагт өвөлжиж буй малчидтай уулзаж, худаг ус, малын бэлчээр, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа.
Одоогийн байдлаар Багахайрханы отрын бүсэд Увс аймгийн Завхан, Наранбулаг, Өлгий, Малчин сумдын 14 өрх айлын 400 орчим адуу, 12 мянга орчим бог өвөлжиж байна.
Мөн богт шилжүүлсэнээр Цэцэн-Уул сумын 31 айл өрхийн 35 мянга, Сонгино, Нөмрөг сумын 3 айл өрхийн 3000, Завханмандал сумын 30 орчим мянган мал оторлож байна.



Сэтгэгдэл ( 0 )