Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаярын сумдад хийх уулзалт үргэлжилж байна. Тэрээр Завханмандал сумын иргэдтэй уулзаж, хийх ажлын төлөвлөлтүүдээ танилцуулж, өнгөрсөн хугацаанд сумдад хийсэн хөрөнгө оруулалт, ажил арга хэмжээний мэдээллийг өглөө.
Завханмандал суманд энэ онд 320 хүүхдийн спорт заал бүхий сургуулийн барилга, сум дундын эмнэлгийн амбулаторийн барилга шинээр баригдаж байна. Мөн хүнсний ногоо тариалах тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн.
Тус сум говийн сум хэдий ч аймагтаа төдийгүй улсдаа жишиг болохуйц чацарганын төгөл,ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг хийж чадсан туршлагатай. Тиймээс услалтын систем байгуулж, жимсний мод тариалах ажлыг бодлогоор дэмжинэ гэдгээ Засаг дарга онцлов.
Иргэд бага хүүтэй зээл олголт, аймаг орон нутагтаа малын эрүүл мэндийг сайжруулах төсөл боловсруулах, сумын халаалтын асуудал, мал эмнэлгийг дэмжих бодлого, “Шувуун хар уул” компанитай хийсэн нийгмийн хариуцлагын гэрээ, хүнсний дэлгүүрүүдийн бараанд тавих хяналтыг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцов.

Сэтгэгдэл ( 1 )
Сүртэй ш дээ, угаасаа хийх л ёстой ажил нь биз дээ, урьд нь сумдаараа явдаггүй байсан юм уу, хаашаа юм бэ