“Цэргийн бэлтгэл” сургалт Завхан аймагт эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 06

Баруун бүсийн аймаг, сумдын ЗДТГ-ын дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалт Завхан аймагт эхэллээ.

Монгол Улсын батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах мэдлэг, чадвартай болгох, орон нутгийн түвшинд дайчилгааны болон иргэний хамгаалалтын бэлтгэл, зохион байгуулалтыг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах чадавхийг дээшлүүлэх зорилгоор Батлан хамгаалах яам, Завхан аймгийн ЗДТГ уг сургалтыг зохион байгуулж байна.

Цэргийн бэлтгэл сургалтад Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 120 шахам алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн арга хэмжээ, Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр оролцлоо.

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top