Завхан аймгийн Засаг дарга Цагаанхайрхан суманд ажиллав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Цагаанхайрхан суманд өнөөдөр /2025.10.08/ ажиллав. Сумын иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, иргэдийн саналыг авав.

Иргэд Ганцын давааны зам засвар, төрийн байгууллагын хүний нөөцийн хомсдол, дотуур байрны засвар, эрүүл мэндийн төвд автомашин, хүнсний жижиг цех байгуулахад дэмжлэг, сумдад баригдаж буй ажлын гүйцэтгэлд хяналт тавих зэрэг асуудлуудыг хөндөв.

Мөн тус суманд баригдаж буй 240 хүүхдийн сургуулийн шинэ барилга, багш дасгалжуулагчийн өрөөнүүд, душ, нойл бүхий иж бүрэн спорт заал, Эрүүл мэндийн төвийн дэргэдэх нөхөн сэргээх физик оношилгооны төвийн барилга болон арцны тархац нөөц тарималжуулах ажлын хяналтын талбайтай танилцав.

Нөхөн сэргээх физик оношилгооны төвийг сумын ЗДТГ-ын байрны ашиглагддаггүй хэсэгт засвар тохижилт хийж байгуулсан ба эрүүл мэнд, гоо сайхан, алжаал тайлах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгджээ.

Түүнчлэн аймгийн авто замын сангаас тус сумын багуудад гурван гүүр баригдаад байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top