ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2025.12.11. Энэ оны 345 дахь өдөр бөгөөд он дуусахад 20 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандаж, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 17 хэм хүйтэн, шөнөдөө 26 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын уулын өдөр, Астмтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Аргентинд Үндэсний тангоны өдөр, Иранд Ээж нарын өдөр, Бразилд Инженерүүдийн баяр, Иракт Курд эмэгтэйчүүдийн холбоог байгуулсан өдөр, Филиппинд Пампанга мужийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Оросын жүжигчин, найруулагч Сергей Тарасов, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри, жүжигчин Хейли Стейнфилд, дуучин Бренда Ли, Италийн дуучин Жанни Моранди зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1816 оны энэ өдөр Индиана АНУ-ын 19 дэх муж болов.

1941 оны энэ өдөр Герман, Итали улс АНУ-д дайн зарлажээ.

1946 оны энэ өдөр НҮБ-ын дэргэд ЮНИСЕФ байгуулагджээ.

1972 оны энэ өдөр Южин Сернан, Харрисон Шмитт нар “Аполлон-17” хөлгөөр сарны гадаргуу дээр буусан нь сар руу хийсэн зургаа дахь бөгөөд 20 дугаар зууны сүүлчийн нислэг байжээ.

1981 оны энэ өдөр домогт Мухаммед Али карьерынхаа сүүлчийн тулаанаа хийв.

1994 оны энэ өдөр Чеченийн нэгдүгээр дайн эхлэв.

2001 онд БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсжээ

2009 оны энэ өдөр Angry Birds тоглоом гарчээ

2020 оны энэ өдөр АНУ-д ковидын эсрэг Pfizer–BioNTech вакцин хэрэглэхийг зөвшөөрөв.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно    

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top