ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
39 минутын өмнө

Өнөөдөр 2025.12.12. Энэ оны 346 дахь өдөр бөгөөд он дуусахад 19 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандаж, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 17 хэм хүйтэн, шөнөдөө 21 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын төвийг сахих өдөр, Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах олон улсын өдөр тохиож байна. Казахстанд өнөөдөр Гаалийн ажилтны баяр, ОХУ-д Үндсэн хуулийн өдөр, Японд Ханз бичгийн өдөр, Кенид тусгаар тогтнолын баяр, Швейцарт Төрийн далбааны өдөр, Киргизэд Үндэсний утга зохиолын баяр юм.

Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Женнифер Коннелли, Орос, Бразилын хөлбөмбөгч, хаалгач Маринато Гильерме, БНСУ-ын “Big Bang” хамтлагийн дуучин Сынри, Нигерийн хөлбөмбөгч Мозес зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1787 оны энэ өдөр Пеннсилвани АНУ-ын хоёр дахь муж болжээ.

1911 оны энэ өдөр Энэтхэг улс нийслэлээ Калькуттагаас Делид шилжүүлсэн байна.

1913 оны энэ өдөр 1911 онд Луврын музейгээс алга болсон “Мона Лиза” Флоренцид олджээ.

1935 оны энэ өдөр Ираны Шах Реза Пехлеви засгийн эрхэнд гарчээ.

1941 оны энэ өдөр Энэтхэг улс Японд дайн зарлав.

1963 оны энэ өдөр Кени улс Их Британиас тусгаар тогтносноо зарлажээ.

2008 оны энэ өдөр Швейцар улс Шенгений бүсэд нэгдэн орсон байна.

2015 онд Уур амьсгалын тухай Парисын гэрээг баталжээ /2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд гарын үсэг зуржээ/

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно    

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top