Аваргуудын лигийн зургаадугаар тойрогт өнгөрсөн улирлын аварга Пари Сен Жермен клуб, Испанийн Атлетик Бильбао клубтэй учраа таарч 0:0-ээр хуурай тэнцлээ. Өнгөрсөн улирлын аваргууд байрлал бүр дээр илүү байж, эзэрхийлсэн тоглолт үзүүлсэн ч гоол оруулж чадсангүй. Энэ удаагийн тоглолтод ПСЖ клубээс Усман Дембеле, Ашраф Хакими нар оролцоогүй нь нэрмээс болсон. “Гэрийн нохойн сүүл өөдөө” гэдэгчлэн эзэн баг Атлетико 31 дэх минутад Алекс Беренгэр чөлөөт цохилт гүйцэтгэсэн нь гоол болох шахсан юм. Дараа нь 1xbet брэндийн албан ёсны түнш ПСЖ клубээс Сенни Маюлу 11 метрийн шугамд бөмбөгт хүрсэн ч Атлетик клубээс Унай Симон гайхалтай байж хааж чадлаа.
Хоёрдугаар хагас эхэлмэгц Маюлу дахин боломж үүсгэсэн ч Симон байрандаа байж хаасан юм. ПСЖ-гээс ч үүргийн тоглогчид хэд, хэдэн удаа хаалга руу цохисон гоол болж чадсангүй. Энэ тоглолтод дурдах ёстой хүн нь Атлетикийн Унай Симон байлаа. Тэр Хвица Кварацхелия, Уоррен Зайр-Эмери нарын гоолын боломжтой хэд, хэдэн цохилтыг гайхалтай хаасан. Тоглолтын 62 дахь минутад Дезирэ Дуе талбайд гарч, гоол оруулах хэд, хэдэн боломж үүсгэсэн ч үр дүнд хүрсэнгүй. Эцсийн мөчид талбайн эзэд ч боломж гаргасан. Харамсалтай нь үр дүнд хүрэхгүй байсаар тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөсөн.
Атлетик Бильбао клуб Аваргуудын лигийн тэмцээнд гурван тоглолт дараалж гоол оруулж чадсангүй. Харин ПСЖ клуб 2024 оны 11-р сараас хойш анх удаагаа Аваргуудын лигийн зочлон тоглолтод гоол оруулж чадсангүй. Тоглолтын дараах байдлаар ПСЖ клуб хүснэгтийн гуравдугаар байрт жагсаж байгаа бол Атлетик Бильбао хүснэгтийн ёроолд 28-рт бичигдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Аль хэдийн 10 гарсан