
Өмнөд Солонгост хоёр Монгол оюутан бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулагджээ.
Хохирогч болох эмэгтэй мөн гадаадын иргэн бөгөөд сэжигтнүүд хохирогчтой Сөүл хотын нэгэн шөнийн цэнгээний газар танилцжээ. Хохирогч биеэ хянах чадваргүй болтлоо согтсон байсан бөгөөд сэжигтнүүд үүнийг ашиглан бэлгийн харьцаанд орсон байна.
Хохирогч эмэгтэй ухаан ормогцоо цагдаагийн байгууллагад хандснаар уг хэрэг ил болжээ. Цагдаа нар нэг сарын турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж, камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар сэжигтнүүдийг илрүүлэн баривчилжээ.
Сэжигтэн Б-г өнгөрсөн сарын 27-ны орой гэртээ байхад нь баривчилсан бол А-г үүнээс дөрөв хоногийн дараа автобусанд явж байхад нь саатуулан баривчилсан байна.
Тус хэрэг одоогийн байдлаар прокурорт шилжээд байгаа бөгөөд Өмнөд Солонгосын хууль тогтоомжийн дагуу гадаадын иргэн бэлгийн хүчирхийлэл, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хатуу шийтгэл хүлээлгэдэг. Хэргийг бүлэглэн үйлдсэн нь ялыг хүндрүүлэх нөхцөл болдог бөгөөд визийг нь цуцлах, эсвэл улсаас албадан гаргах, хорих ял оноох зэрэг ял шийтгэл ногдуулдаг байна.

Сэтгэгдэл ( 7 )
Унждаг улаанаа захирч сураачээ.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Хоёр хоёроороо хүний шоронд ороод байхуу болдоггүй борыгоо барьж сур
XUCHINDEX ERTEI SEKSEER80955877BIEE UNELELN VANAG SEXSDEED80955877
Толгой нь бөгсөндөө орсон донтонгуудыг шоронд нь хатаа,үндэстний нэр гутаасан далд орморууд
Hairan 2 zaluu
Hairan 2 zaluu