Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюу толгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.
Өнөөдрийн сонсголд нийт 142 гэрч дуудагдсаны 126-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 16 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдийн 31 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн учраас 95 гэрч оролцох аж.
Сонсголын хөндлөнгийн ажиглагч, оролцогчоор Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм

Сэтгэгдэл ( 4 )
Философигүйгээр шашин шинжлэх ухааныг ойлгохгүй. Мухар сүсгээс гарч чадахгүй.
Санаа муут яван хатна. Ганц олдох нас гээд шуналтаж амьдрах нь нүгэл. Хойд нас гэж бий. Онцгой гэж байдаггүй. Харь гариг гэж байхгүй гэж бодох нь нүгэл. Бусдыг хүндэлж тусал. Хүн бүр танд таалагдах албагүй. Хүн бүр адилгүй. Хүний бодол тэнгэрт хадгалагддаг. Энэ наснаас хүн хойд насандаа бэлдэж байдаг. Нүгэл их хийхээр урд насныхаа хамаг буянг бардаг. Хүмүүжил сүнсэнд буй. Социализм бол хөгжлийг нэг түвшинд барьдаг. Сүнс байдаггүй гэж мэдлэг хязгаарладаг. Мэдэрч байж итгэ. Та л өөрчлөгдвөл бусад нь автоматаар өөрчлөгдөнө. Буддизм бол шинжлэх ухаан. Философи бол шашин шинжлэх ухааны завсарынх.
Санаа муут яван хатна. Ганц олдох нас гээд шуналтай амьдарч болохгүй. Хөгшин хүн даруу амьдрах ёстой. Архийг 40 гараад амс гэдэг
ОЮУТОЛГОЙН 60 %-г 16 ЖИЛД УХСАН ЮМ БОЛ ҮЛДСЭН 40 %-г 14 ЖИЛД /2040 ОН ГЭХЭД/ УХААД, ЗӨӨГӨӨД ДУУСАХ ЮМ БАЙНА... \n МОНГОЛЫН ХҮРТЭХ АШИГ \n00 %... \n МОНГОЛД ҮЛДЭХ ЮМ НЬ: ХЭДЭН ЗУУН КМ ҮРГЭЛЖЛЭХ ХӨНДИЙ ХОНГИЛ, 20,0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ИХ ӨР, ӨМНӨГОВЬ АЙМАГ БҮРЭН ЦӨЛЖӨӨД ДУУСНА ГЭСЭН ДҮР ЗУРАГ ТОД ХАРАГДАЖ БАЙНА... !!!\n