"Жи Тайм"-ын Э.Оюунчимэг: Би ямар ч мөнгө аваагүй, би өөрөө ХОХИРОГЧ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

"Жи Тайм"-ын гэх тодотголтой гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Уг хэргийн материалыг улсын яллагч танилцууллаа. Үүний дараа шүүгдэгч  Э.Оюунчимэг мэдүүлэг өглөө. Тэрбээр "Надад ямар ч эрх мэдэл байгаагүй. Би зүгээр л сууж байсан. Би өөрөө хохирогч. Би ямар ч мөнгө аваагүй. Яг үнэндээ н.Марат захирал н.Цэндпүрэв хоёр бүх ажлаа гардаж хийдэг байсан.

Монгол Улсад олон хүн хохирсонд би харамсаж байна. Би ийм олон хүн хохирсон гэдгийг яллах дүгнэлтээс мэдсэн. Өөрөө 100 мянган төгрөг төлөөд 2015 оны арваннэгдүгээр  сард "Жи Тайм" сүлжээнд нэгдэж орсон. Сүлжээнд элсээд урамшуулалд 100 ам.доллар, нэг машин авсан.

Би энэ сүлжээний гол ажилд нь ороод зааварчилгаа өгөөд байсан юм байхгүй. Намайг 10 хоног эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд ийм юм болсон байсан. "Жи Тайм" бол урамшуулалт хөтөлбөр гэж явдаг байсан. Энэ сүлжээнд элссэн тухайн иргэн ардаа хэдэн хүн элсүүлээд ямар урамшуулал авдаг тухай би мэдэхгүй. Тийм нарийн заасан зүйл байхгүй. Би "Жи Тайм"-ын хувьцаа эзэмшигч биш. Би өөртөө ямар ч хүний мөнгө авч байгаагүй” гэлээ.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
"ЖИ ТАЙМ"-ЫН ХАВТАСТ ХЭРГҮҮД
 
Top