"Жи тайм" | Улсын яллагч нотлох баримт шинжлэн судалж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

"Жи Тайм"-ын гэх тодотголтой гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.07.17/ болж байна. Шүүх хуралдаан завсарлаад, орлоо.

Яг одоо улсын яллагч нотлох баримт шинжлэн судалж байна.


Үдээс өмнө улсын яллагч хавтаст хэргийг танилцуулах явцад "Жи Тайм"-ын сүлжээгээр дамжуулж 40 тэрбум 160 сая төгрөг цугларсан. Үүнээс 11300 гаруй иргэнд 26 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээллийг дурдсан юм.

Хэргийн материалыг танилцуулсны дараа шүүгдэгч Э.Оюунчимэг мэдүүлэг өгсөн юм. Тэрбээр "Надад ямар ч эрх мэдэл байгаагүй. Би зүгээр л сууж байсан. Би өөрөө хохирогч. Би ямар ч мөнгө аваагүй. Яг үнэндээ н.Марат захирал н.Цэндпүрэв хоёр бүх ажлаа гардаж хийдэг байсан.

Монгол Улсад олон хүн хохирсонд би харамсаж байна. Би ийм олон хүн хохирсон гэдгийг яллах дүгнэлтээс мэдсэн. Өөрөө 100 мянган төгрөг төлөөд 2015 оны арваннэгдүгээр  сард "Жи Тайм" сүлжээнд нэгдэж орсон. Сүлжээнд элсээд урамшуулалд 100 ам.доллар, нэг машин авсан.

Би энэ сүлжээний гол ажилд нь ороод зааварчилгаа өгөөд байсан юм байхгүй. Намайг 10 хоног эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд ийм юм болсон байсан. "Жи Тайм" бол урамшуулалт хөтөлбөр гэж явдаг байсан. Энэ сүлжээнд элссэн тухайн иргэн ардаа хэдэн хүн элсүүлээд ямар урамшуулал авдаг тухай би мэдэхгүй. Тийм нарийн заасан зүйл байхгүй. Би "Жи Тайм"-ын хувьцаа эзэмшигч биш. Би өөртөө ямар ч хүний мөнгө авч байгаагүй” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нарка(66.181.161.72) 2020 оны 07 сарын 21

Энэ нээрээ хуцдаг авгай шүү ийм олон хүн хохирсоныг одоо мэдлээ ч гэх шиг

0  |  0
erdenechimeg(103.229.120.96) 2020 оны 07 сарын 17

yamarch baisan hohirol baragduulj ogoh baih

0  |  0
Д.Ганхуяг(202.179.24.28) 2020 оны 07 сарын 17

Байгалын баялаг хулгайлагчид эдэнтэй ижил хулгайч нар Иймд тэднийг эхлээд шүүх хэрэгтэй.

0  |  0
Top