Тайванийн алдарт жүжигчин Мин Даогийн ах эхнэр, хүүхдээ хөнөөгөөд, амиа хорлосон талаар Тайванийн хэвлэл мэдээллээ.
Ман Даогийн ах Линь Мин Хун ажилгүй, маш их өртэй байсан бөгөөд хамгийн сүүлд найзтайгаа утсаар ярихдаа “Би амьдрахыг хүсэхгүй байна. Үхмээр байна” гэж ярьж байсан гэнэ.
Линь энэ сарын 4-нд гэр бүлээ аваад хотоос гарч байгаа нь гудамжны камерт бичигдсэн байна.
Харин маргааш нь буюу 5-нд Цагдаагийн газраас 40 настай эхнэр, 10 настай хүүгийнх нь цогцсыг олжээ.
Тэдний хоолойг боож алсан байсан гэнэ. Алагдах үедээ тэд мансууруулах бодисын нөлөөнд байсан нь тогтоогджээ. Линь Мин Хун гэр бүлээ хөнөөсний дараа модонд өөрийгөө дүүжилж, амиа хорлосон байна.
Мин Дао ахынхаа өрийг маш олон удаа төлж байсан. 2013 онд Линь Мин Хун дүүгийнхээ нэрээр 6.5 сая тайвань доллар (217 мянган ам.доллар орчим) зээлсэн ч өгөөгүй. Мин Даог киноны хэвлэлийн бага хурал хийж байхад зээлдэгчид орж ирж, мөнгөө нэхэн үймээн тарьж байв. Тэр цагаас хойш Мин Дао ахдаа туслахаа больсон юм.
Сэтгэгдэл ( 3 )
Алсан байсан гэнэ нтр аймаар бичдэг юмбээ амь насыг нь хөнөөжээ хохироожээ нтр гээч Сугар Эрдэнээ!!!!!
Hello mrs and lord\nWe are a financial structure that offers loans between individuals to enable them to realize their dreams.\nIf you have a personal project; Or need financing.\nIf you are interested, contact us directly and tell us the amount you want to borrow and the repayment term.\nContact us by email: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
thagdaagiin gazaraas thogthosiig oljee gene Alchih umaa\\Sugar erdenee auto ochuulga hiisen bol ydaj daraa n hynaad 1 unshij bai