Род Стюарт уг нь дуучин болохыг хүсээгүй юм.
Мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөдөж, Английн “Брентфорд” багийн идэрчүүдийн багт тоглодог байлаа.
Гэвч хэд хэдэн шалтгаанаар тамирчин болж чадсангүй, хэсэг оршуулгын газарт ажиллаж байв.
1962 оны зун 17 настайдаа уран бүтээлээ эхлэхээр шийдэж, “The Ray Davies Quartet” хэмээх хамтлаг байгуулж, дараа нь “The Kinks” болгон нэрлэсэн юм.
“The Hoochie Coochie Men” (Steampacket), “Shotgun Express”, “The Jeff Beck Group” мэдээж “The Faces” хамтлагт дуулж байв.
Гэхдээ тэр хамтлаг биш гоцлол дуучнаар илүү өндөр амжилтад хүрсэн.
2018 онд Род “Blood Red Roses” пянз гаргасан.
Өнөөдөр тэр 75 нас хүрж байна.
Сэтгэгдэл ( 0 )