МАН-ЫН БҮЛЭГ: Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.01.13/ ээлжит хуралдаанаа хийнэ. Хуралдааныг 10.00 цагт товлосон ч хуралдаагүй байна.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын асуудлыг ярилцахаар төлөвлөсөн талаар гишүүд хэлж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Бид өнгөрсөн хугацаанд төсвийн хуваарилалт дээр нийслэлээс сонгогдсон гишүүд эсрэг байр суурьтай байдаг. Өнөөдөр агаар, хөрс, усны бохидол болон замын түгжрэлийг яаж сааруулах вэ гэдэг асуудлыг шийдэхийн тулд нийслэл олон мандаттай байх ёстой. Гэтэл өнөөдөр дөрвөн мандатыг хасаж хөдөө орон нутагт өгч байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр бүлэг дээр тойрог, мандатын хуваарилалтыг ярина.Тэр үед нь байр сууриа илэрхийлнэ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top