Димаш Кудайберген солонгос продюсертой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 14

Казахстаны дуучин Димаш Кудайберген Instagram хуудсандаа Өмнөд Солонгосын алдарт хөгжимчин, продюсер Сон Кван Сиктэй авахуулсан зургаа тавьж, түүнтэй хамтран ажиллах болсноо мэдэгдсэн нь нэлээд шуугиан тарилаа.
 


Цахим ертөнцөөр түүнийг Оросын алдарт хөгжмийн зохиолч Игорь Крутойтой харилцаагаа тасаллаа, гэрээгээ цуцаллаа гэж бичиж эхэлсэн ч Димаш Крутойтой хамтран ажилласан хэвээр байх бололтой.

Сон Кван Сик бол “SM Entertainment” агентлагт ажилладаг. К-Поп-ын маш олон дуучныг амжилтын тавцанд гаргасан эрхэм.
 


Димаш түүнтэй хамтран ажиллах болсон нь магадгүй шинэ цомог гаргах, солонгос хэл дээр уран бүтээл туурвих хүсэл байж болох юм. Эсвэл “SM Entertainment”-тэй гэрээ байгуулж, Япон, БНСУ зэрэг Азийн том зах зээлд нэвтрэх зорилготой байх гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.219.35) 2020 оны 01 сарын 15

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ Бид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 7 52 89 40 37

0  |  0
Top