Эрүүл мэндийн дэд сайд асны охин Б.Буянжаргал дахин хар тамхины хэрэгт холбогдсон талаар өмнө мэдээлсэн билээ.
Тодруулбал, түүнийг иргэн У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нартай хамт байхад нь Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажил явуулж, баривчилсан байдаг.
Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ)-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорих тухай саналыг 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд, Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 (Гэмт хэрэг дахин үйлдэх талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа)-т заасан үндэслэлээр хоёр хоногийн өмнө буюу 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэсэн байна.
Хэргийг сануулахад, тэднийг өнгөрсөн ням гарагт (2020.01.12) нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан байхад нь саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 10 )
2020.02.14 гэж урьдчилж ирээдүйгээс бичээд бгаамуу\n
Said baihdaa emneleguudiin tosvoos hulgailj avsan mongoor ni huuhed ni har tamhinii dongoo tejeej baigaa ni ene. Shalan deer uilaldan hevtej baisan huuhduud hogshdiin emchilgeenii mongo.
ter buudald nasand hursen humuus yugaa hiih ni yamar hamaatain,yamar tsetserleg surguulid orood tamhi tataj taraasan bish.
шоронд хийж шийтгэхгүй болохоор энэ гэмт хэрэг улам ихсэнэ толгойг нь илээд шоронгоос гаргаад байгаа биздээ энэ хууль шүүхийхэн гадаадын улс орон хар тамхины хэрэгт маш өндөр шийтгэлтэй
Sar amraagaad daraa n hamt bsan geh hujaa nar luun hamag hergiig n buhaad saidiin ohin Daramtluulsan huchind avtsan bolood l gemgui hunii dureer garaad irne biz dee. Aaw bol odoo jinhene shuuh prokuroriin uudeer ergeldeg bgaa n oilgomjtoi sh dee
Энэ Хятадуудын оролцохгүй юм алгаа .Аюулгүй байдлаа бодож Хятадуудад тавих хяналтаа чангатгамаар юмаа
Manai Amarkhuu urshuugdtsun yum chn udahgui urshuuchih bh oo \n
Neg sar amarchihaad garch ireed dahiad ... ded saidiin ohiniig gert ni nuugaad...
Нарангуа
har tamhi tatval sar horino mal hulgailval 5 jil....yatsan huuli niigem bee.heniig hamgaaldag yum bol