Булган аймгийн Орхон сумын нутаг, Нарийн хайлааст гэдэг газраас “Legans” загварын автомашинтай замд гарсан 65 настай, эрэгтэй Б энэ сарын 15-ны өдөр сураггүй болоод байв.
Түүний унаж явсан автомашиныг Орхон сумын гуравдугаар багийн нутаг, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км зайтай орших Сээрийн гарам гэдэг газраас шатсан байдалтай олсон юм. Аймгийн онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг эхлүүлсэн бөгөөд малчин Б өчигдөр /2020.01.17/ эсэн мэнд олдсон байна.
Тэрбээр автомашин нь эвдэрч, шатсан тул ойролцоох айлд очсон байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Malaasaa door amitan bn. Buh zardliig tuluul
Erguu amitan baina daa. zugeer khuukhentei l uulzaa biz.