БУЛГАН: Ойн хөнөөлт шавжтай тэмцэх агаарын тэмцлийн ажлыг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөгчид Булган аймгийн Бүрэгхангай суманд ажиллаж байна. Тус сум нь 349792 га газар нутагтайгаас 282109 га нь бэлчээр, 10564 га нь хадлан, 4361 га нь тариалангийн талбайд тооцогддог байна. Үүнээс сумын ойн сангийн нийт талбай 25548 га ба үүнээс 97.5 хувь буюу 24906 га нь ойн талбай, 2.5 хувь буюу 642 га нь ойн бус талбайтай юм.

Монгол Улсад Якобсоны төөлүүр, Сибирийн хүр, өрөөсгөл хүр, эгэл бийрэн сүүлт, бургасны хүр, моносны бүгэг, шинэсний шилмүүс хуйлагч шавж зонхилон тархжээ.

Судалгаагаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Завхан зэрэг 12 аймгийн 81 сум, Улаанбаатар хотын ногоон бүс, Богд хан уулын Дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолбор газар гээд нийт 1,5 орчим сая га талбайд тархсан. Үүнээс 732 мянган га талбай голомттой гэсэн судалгаа гарчээ.

Энэ жил Улсын төсвийн есөн тэрбум, Рио Тинто компанитай хамтарч гурван тэрбум, нийт 13 орчим тэрбум төгрөгийг хөнөөлт шавжтай тэмцэхэд зарцуулна. Өнөөдрийн байдлаар энэ ажил 20 гаруй хувьтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top