БУЛГАН: Буриадын ХААИС-д Засаг даргын тэтгэлгээр суралцах оюутнууд батламжаа гардлаа

2023 оны 08 сарын 31

Булган аймагт дутагдалтай мэргэжлийн хүний нөөцийг хангах, тэргүүлэх чиглэлээр гадаадын их дээд сургуулиудад оюутан, залуусыг суралцуулан, дэмжлэг үзүүлэх замаар чанартай боловсрол эзэмших тэгш боломжоор бүрэн хангаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, эх оронч сэтгэлтэй, зөв хандлагатай, олон улсад өрсөлдөх чадвартай, бүтээлч, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор ОХУ-ын Буриад улстай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Боловсролын салбарт Хөдөө аж ахуйн их сургуульд суралцах есөн оюутан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнээс батламжаа гардан авлаа.

Тус оюутнууд 4 жилийн хугацаанд 100 хувийн тэтгэлгээр суралцан сум орон нутагтаа Хөдөө аж ахуй тэр дундаа Малын эмч, Эдийн засгийн чиглэлээр ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top