БУЛГАН: Орон нутгийн зөвлөлдөх уулзалт боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

Монгол улсын Засгийн газраас "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг УИХ-аар батлуулан хэрэгжилтийг ханган, хот хөдөө тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих зорилгоор "НЭЭЛТТЭЙ БУЛГАН АЙМАГ" хөтөлбөрийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгээс нэгдсэн удирдлагаар хангаж Засаг даргын тамгын газрын хурлын танхимд зохион байгуулж байна.

Тус зөвлөлдөх уулзалтад 16 сум, 1 тосгоны Засаг дарга, Тамгын газрын дарга нар, аймгийн Иргэдийн Төлөөлөгч нар, сумын Хурлын нарийн бичгийн дарга нар оролцож байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top