Булган аймгийн цагдаагийн алба хаагч О.Цэлмэг шилжиж ажиллахаар болжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 07

Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагч, ахмад О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, шаардлага тавьсан алба хаагчдыг гадуурхдаг" талаар мэдээлсэн. 

Энэ мэдээллийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газраас тус аймгийн цагдаагийн газарт албаны шалгалт оруулаад байгаа бөгөөд гомдол гаргасан алба хаагч О.Цэлмэг шилжиж ажиллах хүсэлт гаргажээ. 

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн хүсэлтийн дагуу шилжиж ажиллая гэдэг хүсэлт тавьсан. Түүний дагуу шилжүүлэхээр болсон гэдэг мэдээллийг ЦЕГ-ын өмнөх дарга буюу Ж.Болд дарга надад танилцуулсан.

Одоогоор албаны шалгалт хийгдэж байгаа. Зарим талаар зөрчил гаргасан гэх мэдээллүүдийг авсан. Мөн эцсийн дүгнэлтээ өгөөгүй байгаа. Тиймээс уг асуудлын талаар удахгүй танилцуулна.

Ямар нэг байдлаар ажлын байрны дарамт учруулж шилжүүлсэн болон албан тушаал бууруулсан зүйл байхгүй гэдгийг надад хариуцлагатайгаар мэдэгдсэн" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН(45.117.35.4) 2023 оны 09 сарын 09

Булган, Говь-Алтай, Өмнөговьд бол АН биш бол юу ч биш гэсээн

0  |  0
Top