Булган аймгийн цагдаагийн газрын даргын тушаалаар аймгийн цагдаагийн газрын үүдийг засварлах нэрийдлээр нийт алба хаагчдын нэг өдрийн цалинг хассан байна. Алба хаагчдын нэг өдрийн дундаж цалин 98 мянган төгрөг бөгөөд тус аймагт 150 орчим цагдаагийн алба хаагч ажиллаж байна.
Түүнчлэн алба хаагчдын цалинг тодорхой шалтгаангүйгээр хассаар ирсэн гэх бөгөөд энэ тухай гомдол мэдүүлсэн алба хаагчийг дотоод хяналтаар шалгуулж, хувийн мэдээлэл, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан тохиолдол гарчээ. Энэ талаар тус аймгийн Орхон сумын хэлтсийн төлөөлөгч О.Цэлмэгээс тодрууллаа.
-Булган аймагт ажиллаж амьдарч байгаа цагдаагийн алба хаагчдын эрх ашиг зөрчигдөж байгаа тухай мэдээлэл байна. Ямар асуудал үүссэн юм бэ?
-Би Булган аймгийн цагдаагийн газарт 2022 оны аравдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн хүсэлтээр томилогдон ирсэн.
Томилогдон ирснээс хойш миний цалинг хасаж эхэлсэн. Нэгдүгээр улирлын байдлаар гэхэд 20 хувь хассан. Дараа нь дөрөвдүгээр сард Булганы цагдаагийн газрын үүдний шатыг янзлах нэрийдлээр нийт алба хаагчдын нэг өдрийн цалинг хассан.
2023 оны эхний хагас жилийн байдлаар 42 алба хаагчийн цалинг 10 хувиар хассан асуудал байгаа. Энэ дотор миний нэр явж байгаа. Ерөнхийдөө цалинтай холбоотой асуудлууд удаа дараа үүссээр ирсэн.
-Алба хаагчдаас хураасан нэг өдрийн цалинг юунд зарцуулсан тухай тайлан санхүүгийн мэдээллийг эргэж та бүхэнд өгсөн үү?
-2023 оны долоодугаар сард би энэ асуудлаар 126-д мэдээлсэн.
Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын газраас нэг хурандаа ирээд манай дээр шалгалт оруулсан юм. Шалгалт ирээд дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцсон.
Гэхдээ алба хаагчдын цалин хассан энэ асуудал нь хууль зүйн үндэслэлтэй юм уу үгүй юм уу гэдгийг мухарлаж ерөөсөө шалгаагүй.
Эргээд бид нарт хариу хэлээгүй. Зүгээр албан тушаалтанд хариуцлага тооцсон гэснээс алба хаагчдын мөнгийг олгох талаар ерөөсөө яригдаагүй байгаа юм.
-Үүнээс гадна таныг албанаас шалгаж байгаа гэсэн. Ямар асуудлаар шалгагдаж байгаа юм бол. Дээрх гомдолтой холбоотой юу ?
-2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн шөнийн 23.00 цагт намайг шалгаж эхэлсэн.
Шөнийн цагаар надаас тайлбар авсан. Ямар асуудлаар юм бэ гэхээр мэдээллийн сайтад Булганы цагдаагийн газар, алба хаагчдийн нэр тавигдсан байна гэсэн үндэслэлээр над дээр албаны шалгалт явуулж байгаа юм билээ.
-Та тухайн мэдээллийг нийтэд ил гаргасан юм уу?
-Би болохоор ийм тайлбар өгч байгаа юм. Цалин хассан тушаалыг тухайн үед би хүний нөөц дээрээ ороод зургийг нь дараад, алба хаагчдийн дотоодын тусдаа группдээ “Алба хаагч нар ямар үндэслэлээр цалингаа хасуулсанаа хараарай” гэдэг байдлаар оруулсан. Гэтэл орой нь мэдээллийн сайтад гарсан байсан.
Тэгтэл шударга үнэний төлөө дугардаг нөгөө л О.Цэлмэг энэ мэдээллийг гадагш гаргасан гэдэг байдлаар намайг хардаад шалгаж эхэлсэн юм. Намайг хардаж болно. Гэхдээ нотолсон зүйл байхгүй. Би бол мэдээлэл дамжуулсан зүйл байхгүй. Гэтэл Булган аймгийн цагдаагийн газраас надад арга хэмжээ тооцож унагаах асуудал яригдаж байгаа юм.
-Дотоод хяналтаас таныг шалгах явцдаа хууль бусаар нотлох баримт цуглуулсан гэсэн. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Анх албаны шалгалт долоодугаар сарын 5-наас эхэлж явагдаад би наймдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа авахаар болсон юм. Аймгийн цагдаагийн газрын дэд дарга н.Баттулга гэдэг хүн рүү ороод амралтын хуудсаа зуруулаад, хэргээ шилжүүлж өгөх гэтэл надад байсан зөрчлийн хэргийг хүлээж авахаас татгалзсан. Амралтын хугацаандаа хэргээ шийд гэдэг хариулт өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулиараа ажилтан хүн амралтаараа хэрэг шалгах ёсгүй. Гэсэн ч би даргын хүлээж аваагүй нөгөө зөрчлийн хэргийг аваад гарсан юм.
Тэгээд Улаанбаатар хот руу явахдаа албаны “0917-БУЛ” дугаартай сумын машинтай явсан. Гэтэл “О.Цэлмэг гэдэг хүн албаны машин хувийн зорилгоор ашиглаад явж байна зугаалж байна” гэдэг байдлаар цагдаагийн жижүүрээс залгаад, дарамтлах байдалтай байсан.
Улаанбаатарт очоод би юу хийсэн бэ гэхээр Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс орж өөрийнхөө ажлын хүрээнд ажилласан, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо орж хэсгийн ахлагчтай уулзах, мэдээлэл цуглуулах гэх мэтээр надад үлдсэн нөгөө зөрчлийн хэргээ шалгаад явж байсан. Эргээд прокурорт танилцуулаад энэ хэргийнхээ явцыг танилцуулахад хэрэгтэй.
Эргээд би наймдугаар сарын 10-ны өдөр Булган аймагт ирээд шалгаж байгаа хэргийнхээ хугацааг сунгуулаад даалгавар бичүүлсэн гэх мэтээр ажлаа хийж л явсан.
Явж ирээд дэд дарга дээр ортол “Ахмад О.Цэлмэг ирлээ” гэтэл удалгүй утас нь дуугараад “Баагий нөгөө О.Цэлмэг чинь албаны машинаа аваад аймагт ирсэн байна” гэж байгаа юм. Маш хурдан мэдээлэл дамжуулж байгаа. Гэтэл шинэ дарга нь намайг хараагүй, танихгүй байж чичлээд эхэлсэн.
Тэгээд л ойлгомжтой болж байгаа юм. Миний унаж явсан машин бол Булган аймгийн цагдаагийн газрын байнга дуудлагад явдаг машин биш, Орхон суманд миний ажлаа хийхэд албаны үйл ажиллагаанд явах ёстой машин. Тэгээд л ерөнхийдөө албаны машин гэдэг асуудал гарч ирээд л дээрээс шахаад төвөгтэй байна.
-Цахим орчинд мэдээлэл ихээр тарсан байна. Энэ асуудлаар танд дарамт шахалт ирж байна уу?
-Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын албаны алба хаагчийн эрх ашгийг хамгаалах ажилтан гээд хүн надтай холбогдсон. Гэхдээ “Наад асуудлаа цагдаагийнхаа дотоодод ярь аа, бид нар шалгана” гэсэн юм ярьж байсан. Гэхдээ ний нуугүй хэлэхэд би итгэхгүй байна.
-Утасны дуудлагын жагсаалтыг /билл/ хууль бусаар авсан гэдэг юм яригдаад байгаа шүү дээ?
-Тийн. Би эхэндээ утасны биллийг авсан тухай мэдээгүй байсан юм. Сая өнгөрсөн долоо хоногт Мөрдөн байцаах тасгийн дарга Ж.Амарсанаа гэдэг хүн намайг өрөөндөө дуудсан. Амралттай байгаад очтол “Цэлмэгээ чи 2023 оны долоодугаар сарын 5-ны өдөр Рашаант сумын тасгийн дарга ахмад н.Бээжин гэдэг хүнтэй утсаар ярьсан байна” гэж хэлсэн.
Миний утасны биллийг авахдаа прокурорын зөвшөөрөлтэй авсан гэсэн.
Өчигдөр /2023.08.29/ хүмүүстэй ярихад чамтай ямар асуудлаар ярьсан бэ гэх мэтээр тайлбар аваад эхэлчихсэн байгаа юм.
Энэ бол хувь хүний захидал харилцааны нууц гэтэл Ж.Амарсанаа дарга “Чи амралттай байгаа хүн, албаны шалгалт дуусаагүй байгаа, хэргийн материалтай танилцуулахгүй” гэдэг.
Ямар нотлох баримт цугларсан юм, ямар асуудлаар шалгаад байгаа юм гэдгийг би мэдэх эрхтэй. Гэтэл надад үзүүлэхгүй гээд байгаа.
Тэгэхээр нь “Надад нууцаар авсан тоотоо үзүүлчих, прокурорын зөвшөөрлийг хармаар байна” гээд харахад “2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр Газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч, Дэд хурандаа Б.Баттулга, аймгийн ерөнхий прокурорын орлогч н.Алтай гэдэг хүний гарын үсэгтэй албан бичгээр "Мобиком"-д хандаад авсан байгаа юм.
Арын хуудаст нь миний утсаар ярьсан хүмүүсийн дугаар, цаг минуттайгаа байгаагаас алба хаагч нартай хамааралтай хүмүүсийн нэрийг зоочихсон байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нотлох баримтыг хууль бусаар олж авсан гэсэн үг.
Тийм л учраас би энэ асуудлыг олон нийтэд мэдээлье, нээлттэй шалгуулъя гэж бодож байна. Өөрөөр бол надад хууль зөрчсөн зүйл байхгүй.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн албаны тухай хууль гээд байгаа. Энэ журам, хууль 2-ыг үндэслэж цагдаагийн байгууллага дотооддоо шалгалт оруулдаг. Шалгалтын цар хүрээ бол код журам, хуулиндаа захирагдах ёстой боловч энэ нөхдүүд болохоор шууд эрүүгийн гэмт хэрэгтэн мэтээр хүний хувийн мэдээлэл рүү халдаж байгаа нь хуулиа илт зөрчөөд байгаа юм. Үүн дээр прокурор нь бас зөвшөөрөл өгч байгаа нь мөн анхаарал татаж байгаа.
Энэ бол ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй гомдол биш, эрүүгийн гэмт хэрэг биш шүү дээ.
-Одоо та ямар үр дүн хүсэж байна. Цаашдаа ямар арга хэмжээ авъя гэж бодож байна?
-Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар зэрэг бүхий л газарт хандана гэж бодож байгаа. Түүнээс цагдааг цагдаагаар нь шалгуулна гэдэг зүйл байж болохгүй. Дотооддоо шалгахаараа алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй гэдэг хариу өгдөг.
Би цагдаагийн байгууллага 126-д итгэхгүй байна.
Цагдаа дотроо алба хаагч нарынхаа утасны ярианы биллийг авчихдаг юм байна. Энэ бол арай дэндэж байгаа асуудал. Дотроо бие биенийхээ эрх ашгийг хамгаалахгүй байж гудамжинд гараад иргэний эрх ашгийг хамгаалж чадах уу гэдэг л зүйлийг хэлэх гээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 11 )
Цэлмэг ээ наадуул чинь цагдаа цагдаагаа хамгаалаад өнгөрнө. Цагдаагийн бугшсан идээ бээр их гүнзгий. АТГ т ч бүү итгэ. Ажлаа өгөөд яв. Залуу хүнд ирээдүй бий шүү. Цагдаагийн өчнөөн мянган залуус чамайг болон шударга үнэнийг дэмжиж дуугарахгүй таг байгаа нь харамсалтай. Ийм болохоор л улс хөгжихгүй байгаан
Прокурорын дэрэгдэх мөрдөн байцаах албыг буцаан яаралтай сэргээх хэрэгтэй. Энэ албыг татан буулгах нь маш буруу байсан, хууль хүчний байгууллагуудын дураараа хяналтгүй аашлах хууль бус үйлдэл үүнтэй шууд холбоотой. Үнэнийг хэлсэн шударга Цагдаа нараа дарамталдаг дарга нарын үйлдэл хэрээс хэтэрчээ. Үнэнийг хэлсэн төлөө хэрэг үүсгэн шалгах нь цаагуураа үг дуугүй дарга нарын үгээр бай л гэсэн тулгалт юм уу даа. Өөшөө ч олон хэлмэгдсэн цагдаа нар үгээ хэлж дуугарах хэрэгтэй.
Дүү минь тэртээ тэргүй дарамт ил, далд ямар нэгэн хэлбэрээр ирнэ. Удлаа гэхэд 1 жилийн дараа сахилгын шийтгэл ч юм уу ямар нэгэн шалтгаанаар халагдана. Тэгэхээр цагаачлал хүс. Бүх зүйл ойлгомжтой байна
Uuruu ymarch asuudalgui bl sain shalguul shudargaar ajilaa hiij bgaa huniig ynz bureer daramtalj (alban tushaalaa ashiglan) bgaa darga nertei namin buuni nohoinuudig uursdiig ni erguuleed shalguulaarai naaduulaas chini l ih ym garah ym shig bna zaluu mini shudraga unenii tuluu temts bos
Цагдаа ч гэсэн хүн шүү дээ. Дарга нарын дарамт хаа сайгүй л байх юм даа
АТГ бол ерөөсөө л боловсон хүчний 90% Цагдаагийн мөрдөгч нар бий. ТЕГт шалгуулах хэрэгтэй.
Цагдаа цагдаагаа шалгана гэж байхгүй үнэн хэллээ \nПрокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба гэж байхад дарга нар ёстой хонь хуулийн дагуу ажилдаг байсан энэ алба татан буугдаад завхрал дарамт дээд цэгтээ хүрсэн \nҮнэндээ дарга нарын хууль бус гуйлт доороо ажиллаж байгаа албан хаагчаар туг тахьдаг шударга бус байдалтай эвлэрээгүй учираас дуртай ажилаасаа гарсан мөрдөгч байна.\nМөрдэс нэгт залуу чамд цагдаад бугшсан дарамт шахалтыг нийтэд ил тод болгон цагдаад ажиллах ёс зүй удирдан зохион байгуулах чадваргүй хулхи хурандаа нарын багийг хуулаж байгаад чинь баяр хүргэе!!!
Ene arai dendnee. Tsagdaad alban tushaalaa huwiin zorilgoor ashiglaj medeelel tsugluuldag bdal arai denduu b.a. haritslaga
tiishdee songuuli duhuh esvel ali nami zasgin darga narin talaarhedeelel share hiij ene terees ehleed utsa uzeed bdg odoo bolih heregtei shd
hayada utas hurtel shalgaad zurag hurtel uzeed bdgshd
Тэр батулга гэж ямар юм бнаа пиздаа хөдөө яв сайхан гээд бдаг шал худлаа бугшсан ялзарсан газар бдаг юм бна