Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хууль бус мөрийтэй тоглоом газар авч, үүнээс болж эдийн засаг, эрүүл мэнд, амь насаараа хохирсон иргэдийн тоо улам бүр нэмэгдэж байна.
Тиймээс мөрийтэй тоглоом, энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулагчдыг цагдаагийн байгууллагаас эрчимтэй шалгаж эхэлсэн гэдэг боловч үнэн хэрэгтээ эдгээр гэмт бүлэглэлийн ард цагдаа, хууль хүчнийхэн өөрсдөө байдаг гэх мэдээлэл бий.
Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон Т.Сүхболд болон ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир нарын нэрс яригддаг.
Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр мөрийтэй тоглоом зохион байгуулдаг иргэн А.Дэлгэрдалай болон Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржийн зурагтай сэрэмжлүүлэх хуудас их сургуулийн гудамжаар тараагдсан байна.
Учир нь, дээрх этгээд нь яг одоогоор гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа ч энэ хугацаандаа нэр бүхий цагдаа нарын “хамгаалалт” дор дахин мөрийтэй тоглоом тоглуулж, иргэдийг хохироож эхэлжээ.
Түүний нэг өдрийн орлого хамгийн багадаа 200 сая төгрөгөөр яригддаг гэгддэг бөгөөд орлогынхоо тодорхой хэмжээг “хамгаалагч” нартаа өгдөг гэх.
А.Дэлгэрдалай гэгч нь өнгөрөгч 2022 онд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагджээ.
Түүнийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар шалгасан байдаг. Улмаар өнгөрсөн наймдугаар сард хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч өдгөө хурлын тов гараагүй шүүх дээр “гацаад” байгаа юм.
Тэрбээр хэрэгт шалгагдаж байх үедээ их хэмжээний бэлэн мөнгөтэйгөөр хил давж, оргон зайлахыг завдаж байсан. Гэвч өнөөдөр тэр эрх чөлөөтэй сул яваад зогсохгүй үргэлжлүүлэн мөрийтэй тоглоом зохион байгуулсаар байгаагаас үзэхэд хууль, хүчнийхэн өөрсдөө холбоотой гэдэг нь оргүй зүйл биш бололтой.
Энэ бол нэг хүн, хэдэн албан тушаалтны тухай асуудал биш бөгөөд хууль бус мөрийтэй тоглоомын цаана иргэд насаараа цуглуулсан эд хөрөнгө, орон сууцаа алдаж, гэр бүл салж, цаашлаад хүний амь нас хохирсон тохиолдол ч байдаг. Тиймээс цаашдаа энэ асуудлыг анхаарч, хууль сахиулагчдынхаа үйл ажиллагаанд нарийн хяналт тавих шаардлагатай болсныг салбарын сайд онцгой анхаарах цаг нь болжээ.
Сэтгэгдэл ( 19 )
S AWI AXTAI80955877
XANGNA SEXSEER80955877
TSAGN SEXSYG DYRAAR UILCHLN80955877
34 40DEESH ERCHUUDTEI SEXSEER NAADGCH80955877
S AWI80955877 AX NARN SEXSYG XUSNEER
Манай хүчнийхэн бүгд мафижсан нэг гэр бүлээс хэд хэдэн хурандаа төрдөг тэд бие биенээ шалгаад цэвэршинэ гэдэг худлаа
Цагдаагийн хувалзнууд дандаа хууль зөрчинө
Өөрсдөө мөрийтэй тоглоомонд оролцохгүй байх хэрэгтэй шүү
ЦАГДАА НАР ХАМГИЙН ХӨГИЙН ХОГИЙН УЛСУУД ЭДЭН ДУНД ОЛИГТОЙ 1 Ч ХҮН БАЙХГҮЙ
Манай цагдаа шүүх прокурорууд бүгд мафиж сан гэмт хэрэгтнүүд эднийг шалгаж шийтгэх газар байна уу...
Za zailaa FIZDAAN II mongonii atsnuud
Хүний нэр төрд эрээ цээргүй халдаж байгаа хөгийн сайт нэртэй та нарыг шүүхдэнэ шүү! ор үндэслэлгүй юм бичихээ болиорой!
wtf
Eruugiin tsagdaagiin darga shineer bolson Tovuudorjid dansaar n delgetdalai 300say tugrug hiij gadagshaa zugtah gj bhdaa argaluulsan.
saihn shaah yumaa! zindaa.mn hogiin sait
Бохир цагдаа нарыг шалгадаг тусгай субьект байх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Цагдаа гэмт хэргийг зохион байгуулаад эхэлбэл мафиас долоон дор болж асар их хохирол учруулна.
Би ч нэг хэсэг покер тоглодог байсан. Тэр үед эрүүгийн цагдаагийн газрын ажилтан нэг гар ирж тоглоод хожингуутаа явдаг л байсан. Сүүлд миний найз БЗД-д автомат тоглоомын газар ажиллуулаад цагдаагийн нэг гарт мөнгө байнга л өгдөг байсан. Тэр нь шалгалт ирэх өдөрь цагийг нь мэдэгддэг байсан да\n
Коммент устгагдаад бна
Ийм зүйл зөндөө сонсогддог, ард нь цагдаагийнхан байдаг гэх юм билээ.