Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ БНСУ-д ажиллах үеэрээ “Нэг жуулчинд-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Wannabe групп”-ын Jeon Young chul захиралтай харилцан ажиллахаар боллоо.
Тус хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Булган аймаг 100000 жуулчин хүлээн авах зорилт тавьж “НЭГ ЖУУЛЧИНД - НЭГ ХОНЬ” хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхээр болсон.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас онцгой анхааран хөгжлийн бодлогод түшиглэн олон талт ажил хийж байгаа бөгөөд байгальд түшиглэсэн тэр дундаа малчин ард түмний нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлэхээр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
malnuud MANin 1 dargan belgendee og