Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран анх удаагаа зохион байгуулж байгаа Стратегийн команд штабын сургууль долоон аймагт 2023 оны зургаадугаар сарын 07-нд өглөөний 06:00 цагт эхлэн эдүгээ үргэлжилж байна.
Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.
Гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж дадлага сургуульд идэвхтэй оролцон иргэний үүргээ биелүүлэн үлгэр дуурайлал үзүүлсэн төрийн байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгж байгууллагуудад талархал илэрхийлж байна.
Сэтгэгдэл ( 0 )