Н.Номтойбаярын асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэж амжихгүй нь

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналын дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.17/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн боловч гишүүдийн ирц бүрдсэний дараа буюу ирэх долоо хоногт асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэр гаргахаар болжээ.

Учир нь Прокуророос санал ирсэн тохиолдолд Халдашгүй байдлын дэд хороо 48 цагийн дотор асуудлыг хэлэлцэх тухай хуулийн заалт байдаг бөгөөд энэ удаад хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

Тус хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд бүрдүүлдэг бөгөөд Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа аж.

Иймд гишүүдийн ирц бүрдсэний дараа асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр шийдвэр гаргахаар тохиролцсон байна.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж "Прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт энэ удаад зөрчигдөх нь. Ажлын хоёр өдөрт хэлэлцэх ёстой. Прокуророос нууц гэсэн дардастай бичиг ирсэн болохоор бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хуралдаан хаалттай болсон. Д.Лүндээжанцан гишүүн гадаад явсан гэдгийг мэдэлгүйгээр прокурор бичиг оруулж ирсэн. Ч.Улааны томилолтыг мэдээгүй байсан юм шиг байгаа юм" хэмээн тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Мөн Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан, хэргийг шалгах явцад саад учруулсан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн байна.

УЕП-оос өмнө нь УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж байсан ч хүлээж аваагүй юм.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
V(122.201.24.104) 2020 оны 01 сарын 24

HGL;GSHGUI BAODLIIN DED XOROO GEDGIIG ZONOSON NAS XAEGALZAN BURELDEXUUNIIG TOMILDOG MUNXAG ARGAAS TATGALZAJJ MEDLEGTEI XUULICHDAAR BURDUULEECH EE. ENE ZONOG XULGAICHID UO SHIIDEX VEDEE

0  |  0
Иргэн(103.57.93.57) 2020 оны 01 сарын 17

Хуулиа бүү зөрч. МАН - ынхан хууль зөрчиж болно гэсэн хууль баталчих. Чадваргүй , ИЧИХГҮЙ

0  |  0
zochin(202.21.124.130) 2020 оны 01 сарын 17

asuudaliin vene shiideh humuus suuj baina daa hahaha

0  |  0
зочин (202.9.46.4) 2020 оны 01 сарын 17

УИХ баталсан хуулиа өөрөө хэрэгжүүлдэг байх ёстой ш дээ. Яаж хуулийг биелүүлэх чухал биш ягштал биелүүлэх нь чухал баймаар юм. Өөрсдөө хуулиа биелүүлэхгүй байж бусдыг биелүүлэхгүй байна гэж хэлээд яах вэ дээ. Уг нь хамгийн туршлагатай хүмүүсээс бүрдсэн хамгийн хариуцлагатай дэд хороо баймаар юм

0  |  0
Top