Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтыг НЭЭЛТТЭЙ явуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан ч тэрхүү шийдвэрээ баталгаажуулж чадаагүй билээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг танилцуулах гишүүн ирээгүй байгаа учир дараагийн асуудлаа хэлэлцье. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудал байгаа. Энэ асуудлаар авсан МАН-ын завсарлагын хугацаа дууссан тул түдгэлзүүлэх шийдвэрийг албажуулах асуудлыг хэлэлцье” гэсэн горимын санал гаргалаа.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Нууц санал хураалтыг баталгаажуулах санал хураалтыг ил явуулъя” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Ингэснээр санал хураалтыг нээлттэй явуулах шийдвэрийг УИХ-ын гишүүдийн 76.3 хувийн саналаар гаргалаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top