ЧУУЛГАН: Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхийг дэмжсэн ч баталгаажуулж чадсангүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан ч тэрхүү шийдвэрээ баталгаажуулж чадсангүй. 

Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийн цаасаар санал хурааж байх явцад УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгджээ.

Тэрбээр энэ талаараа "Хоёр зүйлийг хэлэх нь зөв байх. Нэгдүгээрт, МАН-аас намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хасаж байгаа шийдвэрээ танилцуулсан. Миний бие энэхүү шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж, өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Яах аргагүй намын дүрэмд заасан зүйл, заалтыг зөрчсөн. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйж байна. Тиймээс өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Надаас гадна дайралт, доромжлол их явж байна. Сүүлдээ үндэстэн, ястнаар нь ялгаж салгах нь. Буриад болгон балмад биш ээ. Энэ асуудлыг дуусгамаар байна. Энд зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш би хариуцлага хүлээхэд бэлэн. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хэлэлцэгдэж байгаад завсарлага авлаа. Учир нь, санал хураалт нууц явсан. Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтдаггүй. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бол энэ хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Гаргасан хоёр шийдвэр нь зөрчилдсөн. Тогтоол нь уначихсан. Албажуулах шийдвэр нь уначихсан. Тэгээд сая МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага аваад ярилцахаар боллоо. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрий барьж, хуулийн байгууллагад садаа болж байгаа гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Тийм зүйл байхгүй. Сая би УИХ-д өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн.Өргөдөл, бичгээ УИХ-д өргөн барина. Уг нь, үндэслэл байхгүй. Надад ямар нэгэн шахалт ирэх үндэслэл ч байхгүй. Би намын биш сул гишүүн болсон. Намын хамгаалалт надад байхгүй гэсэн үг. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явж харлуулаад байгаа зүйлийг учрыг тайлна" гэх тайлбарыг өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.159) 2020 оны 01 сарын 30

Зайл нвшоо..

0  |  0
Зочин(66.181.178.95) 2020 оны 01 сарын 30

Өргөдлийг бүү хүлээж аваарай ухаант гишүүдээ

0  |  0
Zochin(213.61.242.164) 2020 оны 01 сарын 30

Jiriin irgeneeree yavahad chin hen uy ch helehgui,harin gishuunii huvid arai yos zui taarahgui hun gedgee ooroo ch,ter tusmaa chamaig osgoson aav chin sain medmeer uym,ih hurald suugaa olon gishuud tend suuh yos zuigui,eeljee huleej bgaa gej oilgoj bna

0  |  0
Зочин(66.181.179.212) 2020 оны 01 сарын 30

МАН ШИВШИГ, ИЧИГ, ИЧИГ, ИЧИГ....

0  |  0
24(202.21.109.45) 2020 оны 01 сарын 30

chamaig heterhii boorloson zaluu mini gehdee dandaa gemtnyyd ni changa duugaraad bhiin hamgiin hachi ni pyervdorj ch gehshig bas bus .....

0  |  0
24(202.21.109.45) 2020 оны 01 сарын 30

chamaig heterhii boorloson zaluu mini gehdee dandaa gemtnyyd ni changa duugaraad bhiin hamgiin hachi ni pyervdorj ch gehshig bas bus .....

0  |  0
24(202.21.109.45) 2020 оны 01 сарын 30

chamaig heterhii boorloson zaluu mini gehdee dandaa gemtnyyd ni changa duugaraad bhiin hamgiin hachi ni pyervdorj ch gehshig bas bus .....

0  |  0
Зочин(103.229.120.221) 2020 оны 01 сарын 30

АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖСӨН ГАЗАРУУД БҮГД БҮРЭН ЧӨЛӨӨЛСӨН БАЙДАГ МАНАЙД Л БҮРЭН ЧӨЛӨӨЛӨӨГҮГЭЭС МОНГОЛООС ЭХЛЭЛТЭЙ ОНГОЦНЫ БИЛЕТ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ҮНЭТЭЙ БН.КАЗИНО ХУРДАН НЭЭ .ГАДААДЫН ХЯМД ХҮҮТЭЙ БАНКИЙГ ЗӨВШӨӨРӨЛИЙГ ХУРДАН ӨГ ТӨГРӨГ ЧАНГАРАХ НЬ БАЙТУГАЙ ЦАГ МИНУТААР ХАНШ ҮХЭЖ БАЙНА

0  |  0
Top