Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ. Энэ дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдахаар цугласан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байв.
Учир нь, дэд хорооны гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гадаадад албан томилолттой байсан бөгөөд өнөөдөр /2020.01.24/ эх орондоо ирснээр ийнхүү УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо яг одоо Төрийн ордонд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж байна.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нарын парламентад хамгийн олон жил ажилласан туршлагатай гишүүд бүрдүүлдэг юм.
Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны шийдвэрт тулгуурлан МАН-ын бүлэг хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхээр хүлээж буй.
Сэтгэгдэл ( 1 )
5 өвөө Нямтайшираар Удирдуулдаг !!