УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, олонхийн саналаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан ч тэрхүү шийдвэрээ баталгаажуулж чадаагүй билээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдээд байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өргөн барьсан байна. Тэрбээр өөрийн твиттер хуудастаа “УИХ-аар миний бүрэн эрхийн түдгэлзүүлэх тогтоолыг 65 хувь нь дэмжсэнгүй. Гэхдээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа” хэмээн бичжээ.
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганы хуралдааны дараа "Хоёр зүйлийг хэлэх нь зөв байх. Нэгдүгээрт, МАН-аас намайг дуудаж, ёс зүйн асуудлаар намаас хасаж байгаа шийдвэрээ танилцуулсан. Миний бие энэхүү шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж, өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Яах аргагүй намын дүрэмд заасан зүйл, заалтыг зөрчсөн. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйж байна. Тиймээс өчигдрөөс МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Надаас гадна дайралт, доромжлол их явж байна. Сүүлдээ үндэстэн, ястнаар нь ялгаж салгах нь. Буриад болгон балмад биш ээ. Энэ асуудлыг дуусгамаар байна. Энд зөвхөн нам хариуцлага хүлээгээд явах биш би хариуцлага хүлээхэд бэлэн. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хэлэлцэгдэж байгаад завсарлага авлаа. Учир нь, санал хураалт нууц явсан. Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд хэвлэлийн хурал хийсэн. Би та хэдээс зугтдаггүй. Миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал бол энэ хэвлэлийн хуралтай шууд холбоотой. Гаргасан хоёр шийдвэр нь зөрчилдсөн. Тогтоол нь уначихсан. Албажуулах шийдвэр нь уначихсан. Тэгээд сая МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага аваад ярилцахаар боллоо. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ түрий барьж, хуулийн байгууллагад садаа болж байгаа гэсэн ойлголтыг нийгэмд өгч байна. Тийм зүйл байхгүй. Сая би УИХ-д өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөө мэдэгдсэн.Өргөдөл, бичгээ УИХ-д өргөн барина. Уг нь, үндэслэл байхгүй. Надад ямар нэгэн шахалт ирэх үндэслэл ч байхгүй. Би намын биш сул гишүүн болсон. Намын хамгаалалт надад байхгүй гэсэн үг. Ингэж өгч байж олон нийтийн бухимдал, миний эсрэг зохион байгуулалттай явж харлуулаад байгаа зүйлийг учрыг тайлна" гэх тайлбарыг өгсөн юм.
ВИДЕО:
Сэтгэгдэл ( 32 )
пялдагууд онигоо \nүхсэн ч үнэнчээрээ үх гэдэг юм одоо ард түмэнд хувьцаагаа тараа тэгэвэл чи шууд ерөнхийлөгч болно
Yadaj 1 virus n daragdajdee
МАН-ын гишүүдээ та нар бүгд цэвэрхэн цагаан гартан болж үлдэх хэрэггүй. Та нарын луйварчид гэдгийг бүгд мэднэ. Хаана хаанаас ямар ямар сангаас мөнгө хусаж төрөөс төрсөн тэрбумтан болсныг чинь хэдэн үеийн дараа ч хүмүүс жигшин зэвүүцэж ярих байх даа
NOMTOIBAYAR AA bitgii buuj uguurei. Huuli hyanaltiin baiguullagiig ashiglaj zaluusiin iriig mohoodog Nyamdorjiin hugiin zang ilchleed ug
Номт шинэ МАНАН-н шударга бусын хонгилоор ч орлоо доо
Номтой баяраа чамд амжилт хүсье
Чиний наад омголон шулуухан зан олон хүний дургүйг хүргэнэ гэж чамд мөн ч олон хэлсэн дээ. Ийм болохоор л чамайг зайлуулах гэж хүмүүс үзэж тараад байгаан
ЖДҮ.ээ хөө!!! Иймэрхүү шалдар булдар зүйлээр хоёрын хооронд зүйл хийж мөнгө идсэн нөхдөө мартуулах л гээд байх шиг
Номтойбаярт амжилт хүсье. МАН-ын удирдлагыг айлгаж чадаж бна, барьцаа лавшруул
УИХ нь ЖДҮ-чдийг хамгаалсан бол нам өмөөрөхгүй гэдгээ харуулаад одоо Н.Номтойбаяр гишүүний араас ЖДҮ-чдээ л хөөчих
Шударга ёс тогтооно гэдэг алагчилж асуудалд хандахыг хэлдэггүй. Буруутай үйлдэл хийсэн болгон хариуцлагаа хүлээх зарчмыг адил тэгш тавьж байж, бусаддаа хүлээн зөвшөөрөгдөнө.
NAMIIN DARGIIN SHIIDWER SHOG BNAA. HENIIG NI HUUGUUD HENIIG NI AWCH ULDEED BGAAN BEEE. HUUK SHINE ATM-TEI BOLTSIIMUU
ЖДҮ-д холбогдсон таван гишүүнээ хөөх шийдвэр гаргачихсан бол өнөөдөр МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Н.Номтойбаярт хэлэх үгтэй, өмгөөлөөд яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ана мана ач тач үзэн, танхимаасаа хөөж суухгүй юу
MAN-iin MANGARUUDAA ta nar neghen hunees tiim ih aigaad bgaamuu. Gants nomtiigoo yawuulchihaar busad humuus ni zugeer uldeh uu. UGUI ZA YU. JDU HULGAICHIS ZAIL
УИХ-д суух МАН-ын 64 гишүүнээс ганц Н.Номтойбаяр нь хар хэрээ гэвэл том эндүүрэл
MUNGIIG NI ASHIGLAH YEDEE BUGD L DAGAAD DALDAGANAAD BUGSIIG NI DOLOOGOOD GUITSGEEJ BAISAN BH DAA. HARIN ODOO BOL JDU-GEES BAAHAN MUNGU HUSCHIHSAN NOMTIIN MUN GU HEREGGUI BOLOO BIZ. HUGIIN NOWSHNUUD
Алдаан дээр нь хэн дөрөөлж, хонжоо гарган тоглолт хийх нь вэ гэдгийг харах л чухал байсан. Нөхөд нь ч тараа таниулж, “ноход” болж хувирах нь тэр. Сайн явахад садан олон, саар явахад дайсан олон гэдэг л болж байна
Н.Номтойбаярын араас ЖДҮ-чдээ хөөчих
Номтойбаяр - би тэмцэх чадвартай учраас гишүүнээсээ татгалзаад шалгуулъя гэж байгаа юм, би улс төрөөс гарахгүй, түр хугацаанд чөлөө авахуйц байдал үүслээ
Номтойбаяр өөрөө гишүүнээсээ татгалзах хүсэлтээ өгчихлөө. Яг санал хураалт явж байхад. Санал хураалт тодорхой болж дээ. Шийдвэр гарахаас өмнө. Улайрсан мангар хүн биш юм
Gishuud nomtiig umuuruhuus uhtlee aij bgaa. Tiim messegiig suuliin udruuded hangalttai taraasan
Номтойбаяраа бүхнийг нь ил гаргаад тавьчихвал нийгэмд зөв уур амьsгал тогтоно, хууль хяналтын байгууллага захиалгаар хэлмэгдүүлэхээ болино