Н.Номтойбаярын асуудлыг хоёр дахь байнгын хороо хэлэлцэж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг Халдашгүй байдлын дэд хороо  хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байсан билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.01.28/ Хууль зүйн байнгын хороогоор түүний асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон 13 гишүүний долоо нь Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн бол зургаа нь түдгэлзүүлэх хэрэгтэй гэжээ.

Ингээд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ямартай ч эхний даваагаа давлаа. Харин яг одоо уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. Тэгэхээр нэгийн даваагаа арай гэж давсан эрхэм гишүүн хоёрын даваанд чухам яах бол гэдэг нь олны анхаарлын төвд байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.66.151) 2020 оны 01 сарын 29

Хэрэг хийгээгүй хүнийг бардам дэмжих байлгүй.Худлаа шантааж хийж байгаа хүмүүсийг битгий тоо.Зөв шударга ухаалаг асуудалд хандах нь хамгийн мундаг зүйл болно.Энэ гар хөл болсон хүмүүсийн үгээр орох хүмүүс биш гэдгээ гишүүд харуулна.Ингэж шантаалжилдагаа боль хэвлэлийнхэн палдикууд.Зүгээр тэр мөнгө өгөөд байгаа хүмүүсэдээ үнэнч ханд тэднийгээ ахиж УИХ-н гишүүн сайд болгохоо бод цагаа түүндээ зарцуул.Хүний хэрэгт бүү оролц яасан завтай юм энэ улстөрчдийн гар хөл болсон хэвлэл,палдикууд.

0  |  1

шударга иргэн(119.40.98.74) 2020 оны 01 сарын 28

ард түмэн та нар харж байгаа шүү хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэднэ.

0  |  0
Top