Английн алдарт хамтлаг Queen Өмнөд Солонгост айлчилж байна. Аялан тоглолтыг зохион байгуулагчид Сөүл хотын нэгэн зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлгэж, хамтлагийн гишүүн Брайан Мэй, Рожер Тейлор, дуучин Адам Ламберт нар оролцлоо.
Queen хамтлаг 1985 онд Английн Уэмбли цэнгэлдэхэд “Live Aid” концертоо тоглож байсан бол БНСУ-ын BTS хамтлаг 2019 онд мөн тус цэнгэлдэхэд тоглож, олныг шуугиулсан билээ.
Хамтлагийнхан тэр хоёр тоглолтыг дурсан санаж, K-Pop урсгалын талаар ярьсан байна.
Брайан Мэй “Би Англид байхдаа K-Pop урсгалын талаар сонсож байсан. Залуучууд орчин үеийн шинэ хөгжим бий болгож байгааг би дэмждэг. Энэ урсгал улам хөгжих болно”
Адам Ламберт “K-Pop бол тун гайхамшигтай хөгжим. Онцлог сайхан энэ хөгжмийг сонсохоор уран бүтээлийн онгод ордог. BTS бол агуу хамтлаг”
Рожер Тейлор “Дэлхийг эзэлсэнд нь K-Pop урсгалд баяр хүргэе. Бидний үед рок-н-ролл дэлхийг эзэлж байлаа. Рокын үе дууссан гэж олон хүн ярьдаг ч бид фэнүүдийнхээ ачаар дахин сэргэсэн. K-Pop хөгжим цаашдаа нийгмийн хөгжилтэй уялдан, хэрхэн хөгжихийг хармаар байдаг”
Сэтгэгдэл ( 1 )
агуу нь ч хаашаа юм бэ