“Мөнгөн гүүр” эмнэлэгт дүрс оношилгооны өдөрлөг өнгөрөгч амралтын өдөр явагдаж олон хүн үйлчлүүллээ. Уг өдөрлөгөөр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэх шинжилгээ хийсэн бөгөөд уг өвчний хүндрэлийг багасгах, эрт илрүүлэх, эмчилгээ зөвлөгөө өгөх зорилготой юм. Нурууны ёзоорын дарагдал нь ямар учраас үүсдэг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тус эмнэлгийн дүрс оношилгооны эмч Э.Мөнх-Одтой ярилцлаа.
-Танай эмнэлэг дээр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэх шинжилгээг дүрс оношилгооны аппаратын тусламжтайгаар хийлээ. Иргэдэд үзлэг оношилгооны ямар хөнгөлөлт үзүүлсэн бэ?
-Манай эмнэлгээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил тогтмол хийгддэг бөгөөд энэ удаа соронзон резонанст томографи буюу MRI шинжилгээгээр нурууны ёзоорын дарагдлыг эрт илрүүлэлтийг нэгдүгээр сарын 18, 25-ны өдрүүдэд зарласан. Уг өдөрлөгөөр бүсэлхий нурууны MRI шинжилгээг цөөн протоколоор үндсэн үнээс 70 хувийн хямдралтай хийж байна. Өнгөрөгч амралтын өдрөөр 93 хүн үйлчлүүлсэн нь уг шинжилгээний хэрэгцээ шаардлага ард иргэдэд их байгааг харуулж байна. Иймд хамрагдаж амжаагүй хүмүүс ирэх долоо хоногийн бямба гарагт буюу 25-нд өглөө 08 цагаас оройн 20 цагийн хооронд хүрэлцэн ирж орох боломжтой.
-Үндсэн оношилгооны үнэ нь хэдээс хэд болж хямдарч байгаа гэсэн үг вэ. Үзүүлэх хүмүүс заавал цаг авах уу?
-Үндсэн үнэ болох 300 мянгаас хямдраад 109 мянган төгрөг болж байгаа. Дарааллын хувьд утсаар цаг авах шаардлагагүй, ирсэн дарааллаар нь дугаар өгч шинжилгээнд хамруулдаг. Шинжилгээний нийт хугацаа 10-15 минут үргэлжилдэг хэдий ч үйлчлүүлэгч ихтэй тохиолдолд ачаалал, хүлээлт үүсдэг тул ард иргэд цаг заваа тохируулан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ үү. Оношилгоонд орсон үйлчлүүлэгчдэд мэдрэлийн эмчид үнэгүй үзүүлэх урамшуулалтай тул зөвлөгөө, эмчилгээгээ авах боломжтой.
-Нурууны ёзоорын дарагдал нь чухам ямар шалтгаанаас болж үүсдэг юм бол?
-Бүсэлхий нурууны ёзоорын дарагдал нь суудлын өвчтэй хүнд илүү тохиолддог. Сүүлийн үед нурууны өвчин их залуужиж байна, 15 настай хүүхэд хүртэл нуруу өвддөг гэсэн зовуурьтай үзүүлж байна. Энэ нь хөдөлгөөний дутагдал, таргалалт, суудлын ажил, хүнд хүчир ажил, спортын хүмүүс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.
-Нурууны өвдөлттэй ирж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна уу. Нурууны ёзоорын дарагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар дэглэм барих вэ?
-Нэмэгдэж байна. Өнгөрөгч оны зургаадугаар сард энэ өдөрлөгийг хийхэд 15-65 насны 65 хүн хамрагдаж байсан бол өнгөрөгч бямба гарагт 93 хүн үйлчлүүлсэн. Эрүүл тэгш сайхан нуруутай хүн ховор байна. Шинжилгээнд хамрагдсан 65 хүний 10 нь л хэвийн байсан бол 55 нь их, бага хэмжээгээр нурууны суулттай, мэдрэлийн судас дарагдсан байсан. Хүүхэд байхад нь хүнд цүнх үүрүүлэх, буруу сууснаас нурууны мурийлт үүсдэг. Нурууны мурийлт үүслээ л бол нурууны жийргэвчээ дарж байгаа тэгш хэм алдагддаг. Дасгал хөдөлгөөн сайн хийх, толгой гэдгэр зөв тэгш суух, компьютерын дэлгэцийн тохирох хэмжээнд суух, хүнд юм өргөхгүй байх нь зүйтэй. Офиссын ажилтай хүмүүс нэг цаг сууж ажилласан бол босоод 10 минут дасгал хөдөлгөөн хийгээд заншвал сайн. Удаан суух тусам л нурууны суулт их явагдана. Спорт, фитнессээр хичээллэхдээ огцом ихээр биш багаар дасгаж зөв хийх хэрэгтэй.
-Нурууны мурийлт үүссэнийг хэрхэн мэдэх вэ?
-Нурууны мурийлт үүсэх нь нугалам хоорондын жийргэвчинд жигд бус ачаалал өгснөөс жийргэвч цүлхийх буюу суулт үүсдэг. Үүнийг улмаас олон уулзахын хэсгээр чилж, хөшиж өвдөх, яваандаа гуя дагаж бадайрах, шилбэ, тавхайн ул руу өвдөх зовууриуд илэрдэг. Эмчилгээ хийлгэхгүй даамжирснаас хөлийн мэдээ алдагдаж, явж чадахгүй болох эрсдэл ч бий. Хэрвээ жийргэвч мөгөөрс эвэрхийлж нугасыг дарсан тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийгддэг.
-Ямар шинжилгээний аргаар үзэж оношилдог вэ?
-Дүрс оношилгооны MRI шинжилгээнд хамруулах бөгөөд уг шинжилгээ нь үйлчлүүлэгчид зовуурьгүй, зөөлөн эдийн бүтцийг илүү нарийн түвшинд тодорхойлдог ба рентген цацраг ашигладаггүйгээрээ давуу талтай. MRI нь зөөлөн эд тухайлбал нугалам хоорондын үе, түүний жийргэвчний өөрчлөлтийг шинжлэх хамгийн тохиромжтой арга юм. Суулт үүсэж жийргэвч мэдрэлийн судас, нугас дарагдсан байна уу гэдгийг маш сайн оношилдог.
-MRI аппаратад ороход хориглох заалт бий юу?
-MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлсийг MRI аппарат байрласан өрөөнд ойртуулахыг хориглодог. Хэрвээ үйлчлүүлэгч биедээ зүрхний пайсмайкер, метал хавчаар, зүрхний хиймэл хавхалга, инсулиний шахуурга, үений холбоос суулгуулсан, ямар нэгэн металь зүйл залгисан байвал шинжилгээнд орох боломжгүй.
-Шинжилгээнд хамрагдсан хүмүүст ямар эмчилгээ, зөвлөгөө өгөх вэ?
-Шинжилгээнд хамрагдсаны дараа манай эмнэлгийн мэдрэлийн эмч үзэж эмийн болон физик эмчилгээг зөвлөх бөгөөд хагалгаа хийх шаардлагатай тохиолдолд мэдрэлийн мэс заслын эмч рүү илгээдэг.
Сэтгэгдэл ( 7 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Sain bna uu tvnhnii venii hagalgaand orson hvn MRI vzvvlj boloh uu?
Zuvluguu neleen sain ugch mash zain.uzdeg emch bnale. Setgel saitai iimerhuu chadvarlag emch ulam olon bgasai
hvzvv seernii heseg orhuu hvzvv seer ih uvddug
Jiremsen hvn orj boloh uu
Oroi unthad nuruu ih owdoh yum.ogloo boshoor holnii erhiin huruu medeegui bh yum